“Монгол маань жагсаалт руу ороод ирлээ!’ гэсэн доорх мэдээлэл цахим орчинд түглээ. Одоогийн байдлаар нэг цагийн дотор 60 удаа буюу минут тутамд 1 удаа түгээгдэж байна.

Бид энэхүү мэдээлэлд факт-чек хийсний дүнд уг мэдээлэл нь хуурамч болохыг тогтоолоо. Учир нь БНХАУ-ын ӨМӨЗО-нд Коронавирусын бүртгэгдсэн тоог Монгол улсад бүртгэгдсэн мэтээр мэдээлжээ.

Уг мэдээллийг бид ДЭМБ, Хятадын Халдварт Өвчний Хяналтын төв (Center of Decease Control) зэрэг байгууллагуудын гаргасан мэдээллийг нэгтгэн олон нийтэд цаг тухайд нь шуурхай хүргэх зорилготой Жон Хопкинсийн их сургуулийн Системийн шинжлэх ухаан, Инженерийн төвөөс мэдээлж буй цахим хуудас болон бусад холбогдох эх сурвалжаар баталгаажууллаа.

Дээрх зураг дээр тодорхой байгаачлан БНХАУ-ын ӨМӨЗО-нд нийт 46 тохиолдол батлагдсанаас 4 тохиолдол эмчлэгдсэн хэмээн мэдээлжээ.

Харин Монгол улсын тухайд Коронавирусын халдвар одоогоор бүртгэгдээгүй хэмээн мэдээлснийг та доорх зурагнаас харж болно.

Мөн бид ЭМЯ-наас тодруулахад 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 16:00 цагийн байдлаар Монгол улсад Коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна гэлээ.

Бид дээрх алдаатай мэдээлэл түгээсэн сайтад хандан ташаа мэдээлэл түгээсэн тухай мэдэгдэн, залруулах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд одоогоор хариу хүлээж байна.

Fact Check Mongolia

Нийтэлсэн: 2020/02/06

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.