Коронавирусийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор Токио 2020 зуны Олимп зохион байгуулагдахаа больсон гэх мэдээлэл өчигдрөөс Япон улс болон бусад олон улсын нийгмийн мэдээллийн сүлжээнд тархсан.

Тэгвэл өнөөдөр энэ мэдээлэл нь ХУДАЛ гэдгийг Токио 2020 Олимпын наадмыг зохион байгуулах комиссоос  мэдээлжээ.

Уг мэдээлэл нь өчигдөр буюу 29-ний өдөр Геманы DPA агентлагийн мэдээлсэн  “ОУ-ын Олимпын хороо,  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шинэ төрлийн халдварт өвчин тархаж буйтай холбоотойгоор хуралдан, халдварын эсрэг авах арга хэмжээг чангаллаа” гэсэн мэдээллээс үүдэн Японы мэдээллийн сайт анхалж “Олимпын наадам зохион байгуулагдахгүй болсон уу?” гарчигтайгаар мэдээлжээ. Уг мэдээ нь олон нийтийн дунд Токио 2020 олимпын наадам зохион байгуулагдахгүй болсон мэтээр таржээ.

Нийтэлсэн: 2020/01/30

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.