Мэдэгдэлд дурдсан доорх өгүүлбэрийг үнэн бодит байдалтай бүрэн нийцэхгүй гэж үзлээ.

“Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно” гэжээ.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг “Korean Air” компанийн нисэх онгоцоор зорчиж явахдаа нисэх багийн үйлчлэгч 20 настай бүсгүйн өгзгөнд хүрсэн гэх асуудлаар саатуулагдаад суллагдсан талаар БНСУ-ын Yonhap, Chosun сайтуудаар арваннэгдүгээр сарын 1-ний өдөр мэдээлсэн.

Инчеон хотын орон нутгийн шүүх 11 сарын 5-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг саатуулж, орон нутгийн цагаар өглөө 10:40-д уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэн Д.Одбаярыг тусгаарлан байцаалт авсан.

Байцаалтын үеэр Д.Одбаяр өмнө нь бүгдийг үгүйсгэж байсан ч дараа нь зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн. “Сайн санахгүй байна, хэрвээ тэр эмэгтэй тэгж байгаа бол тийм зүйл болсон байж магадгүй” хэмээн түүнийг мэдүүлэгдээ хэлсэн гэв. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгч тухайн болсон үйл явдлыг бүрэн судлалгүйгээр, үнэн бодит байдалд огт нийцэхгүй хэмээн мэдэгдэл гаргасан нь өөрөө үнэн бодит байдалд нийцсэн эсэх нь эргэлзээтэй болжээ.

Түүнчлэн мэдэгдэлд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно хэмээн мэдэгдсэн хэдий ч яг ямар байгууллагад юу гэж хандсан болохыг Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчөөс тодруулсан боловч тодорхой хариу өгөхөөс татгалзсан юм.

 Нэмэлт:   УИХ-ын дарга Г.Занданшатар уг хэрэгтэй холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сарын хоёрны өдөр “Үндсэн хуулийн цэцийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргаж, хууль журам зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн тавын зургаа, зургаа дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна” хэмээн тайлбар хийсэн. 

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиас: 
 5 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа 
 6. Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоож болно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно. 
 6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ 

 Уг хуулийн дээрх заалтуудад цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа болон цэцийн дарга, түүний эрх хэмжээг зохицуулах тухай дурджээ. Харин цэцийн гишүүнд хариуцлага тооцох, эргүүлэн татах, арга хэмжээ авах тухай дурдаагүй байна. Тиймээс хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын дарга нь хуулийн зүйл заалтыг андуу ашигласан гэж үзэж болохоор байна.    

Fact Check Mongolia

Нийтэлсэн: 2019/12/23

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.