УИХ гишүүн Д.Эрдэнэбат: Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий – ХУДАЛ!

УИХ-ын гишүүд казинод байгаа зураг zarig.mn сайт дээр нийтлэгдсэний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн казино тоглоогүй сонирхоод орсон гэх тайлбарыг өгсөн.

Харин УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Орсон гэхдээ тоглоогүй. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Австралид суугаа Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрвүүлээ орсон. Их мөнгөөр тоглоод байх боломж байхгүй. Тийм мөнгөтэй ч хүн байхгүй. Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий. Гэхдээ яах вэ, хүний сонирхол байна, ороод гаръя гээд орсон. Бүр нэг азаартаад том мөнгөөр тоглоод байх боломж байхгүй, бололцоотой хүн ч байхгүй. Казиногийн хууль өргөн барьсан энэ үед сонирхоод л ороод гарсан” хэмээн тайлбар хийлээ.

Бид Д.Лүндээжанцан гишүүний хамгийн сүүлд буюу 2018 оны АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж үзэв.

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 170,685,000 2018 оны нийт орлого: 55,736,000 Нийтийн орон сууц: 1 Зуслангийн байшин: 1 Өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт: 3 Нийт 969,000,000 Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн 160,000,000 

Хачирхалтай нь энэ хэмжээний хөрөнгөтэй хүнийг “Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий‘ хэмээн хэлсэн Д.Эрдэнэбат гишүүний жилийн орлого нь 29,931,000 бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн ердөө 6,499,000 төгрөг буюу Д.Лүндээжанцан гишүүнээс ойролцоогоор 24 дахин бага байна.

Түүнчлэн Д.Тогтохсүрэн гишүүний жилийн орлого 42,742,000 төгрөг бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 6,716,000 төгрөг байна.

Тиймээс Д.Эрдэнэбат гишүүний хэлсэн “Манай муу Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий‘ хэмээх үгийг ҮНЭН гэж хэлэхэд бэрх ажээ.

Төстэй мэдээлэл

Д Алтангэрэл хэмээх твиттер хаягаас нэгэн зураг нийтэлжээ. Тайлбар нь “Зураг дээр Монгол Улсын гурван Ерөнхийлөгч Оюутолгойн ордыг баялгийн хамт эзэмшигч Роберт Фридландтай хундага тулгаж байгаа байдал. Өлсгөлөн гөлөг шиг харцтай энэ этгээдүүд Монголчуудын асар их баялгийг гадныханд найр тавьж өгөхдөө санаа нь зовсон болов уу” гэжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид […]

Товч агуулга: Баасанжавын Отгон сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсаараа 2024.01.14-нд “3000 уурхай ашиглуулчихаад 32 тэрбум долларын өрөнд ороод, 3000 гаруй булаг шанд тойром гол усаа ширгээчихээд Баялагтаа эзэн гэж орилж суухаар УХААРААЧ” гэсэн пост оруулжээ. Уг постод 4.8К хүн хариу үйлдэл үзүүлснээс 3.2К нь цааш түгээсэн байна. Энэхүү агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: […]

Зарим мэдээллийн хэрэгслээр тараад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой баримтыг

Чойдогийн Туул нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Монголд товлолт вакцинаас, 20 мянган хүүхэд аутизматай болж байна. Дөнгөж төрсөн нярайд хийж хорлодог. Вакцины бизнесчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдиг бурхны бэлэг, сорио нтр гэж мунхруулж, яаж асрах вэ энээ тэрээ гэхээс яагаад ийм болов гэдэг, асуудлын мөн чанарыг таниулдаггүй, судлуулдаггүй. Жич: эмч нар дэлхийн эмнэлэг, эмийн салбар бол бизнес болсон, […]

Товч агуулга: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа” гэсэн мэдээллийг 2023.12.25-нд хийсэн. Уг мэдэгдэлд “Монгол Улс “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна” гэсэн юм. Энэхүү мэдээлэл нь иргэдийн […]

Товч агуулга Вакцинууд аливаа өвчнөөс, нас баралтаас үр

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх