Хаврын тэргүүн сарын 14-н бол хавар биш өвөл!

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар УИХ-д өргөн бариад байсан. Улмаар арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг дэмжин УИХ-аар хэлэлцүүлэх болсон юм.

Өмнө нь Засгийн газрын тогтоолоор өвлийн улиралд морь уралдуулахыг хориглосон хэдий ч уг хуулийн төсөлд Хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн уралдааныг зохион байгуулах заалт орсон.

Тиймээс бид хаврын тэргүүн сарын 14-ний өдөр 2010-2019 онуудад хэдэнд тохиож байсан ба хэдэн хэм хүйтэн байсныг ФАКТ-ЧЕК хийж үзсэн.

2010-2019 он хүртэлх хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр нь хоёрдугаар сарын 13-наас гуравдугаар сарын 14-ний өдрүүдэд таарч байгаа бөгөөд энэ өдрүүдийн хурдан морины уралдаан болдог үеийн цаг агаар буюу 09:00 цагийн байдлаар хамгийн багадаа -13 ихдээ -27 хэмийг зааж байсан юм.

Шинийн нэгэн Шинийн 14 9:00 15:00 шөнө
2010.02.14    2010.02.27 -21 -13 -26
2011.02.03    2011.02.17 -27 -22 -28
2012.02.22    2012.03.07 -25 -13 -32
2013.02.11    2013.02.24 -23 -7 -27
2014.01.31    2014.02.13 -31 -18 -35
2015.02.19    2015.03.04 -20 -4 -26
2016.02.09    2016.02.21 -21 -13 -21
2017.02.27    2017.03.11 -13 -6 -18
2018.02.16    2018.03.01 -24 -8 -27
2019.02.05    2019.02.18 -26 -6 -29

Дээрх хүснэгтээс харвал Хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр нь хэдийгээр Хаврын уралдаан гэж буй боловч хүйтний эрч сулраагүй, өвлийн улирлаас ялгаагүй гэж үзэж болохоор ажээ.

Бэлтгэсэн: FactCheck Mongolia /Р.Адъяасүрэн (gogo.mn), Ц.Тамир (MCIR)/

Төстэй мэдээлэл

Товч агуулга Номын багш нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Украйнчуудын 93 хувь нь “Дайнаа үргэлжлүүлэх ёстой, ялна” гэсэн санал өгчээ. Харин Орост “Украйны газар хэрэггүй” хөдөлгөөн өрнөв” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу шалгалаа. Factcheck: Украйнчуудын 93 хувь нь “Дайнаа үргэлжлүүлэх ёстой, ялна” гэсэн санал өгчээ 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Разумков центр […]

“Шинэ вирус Лямбда нь Дельтагаас 2 дахин аюултай Сэрэмжлүүлж байсан “супер мутант” мөн, 3 аюултай мутант нийлэгжжээ. ЭМЯ ард түмэн тэмцэлд бэлэн байх ёстой Зайнаас ч халдварлана Яаралтай Спутник, ганц аврал!” гэсэн мэдээллийг Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч постолжээ. Түүний постыг 157 хүн шэйрлэж, 1К хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: COVID-19 цар […]

“Танил болчихсон хэдэн хүүхнийг гайхдаг. Зовов дарлуулав гадуурхагдав эрх мэдэл дутлав… Ямар ч статистикаас үзэхүл монгол эмэгтэй гэр бүлд албанд эрх мэдэлт уламжлалтай.Гишүүн сайд захирлын хувь АНУ Англи Японоос илүү.Төр, хууль, нийгэм гадуурхдаггүй” гэж бичсэн нийтлэлч Баабарын жиргээг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирэв. Үзэл бодлыг нягтлах боломжгүй ч уншигчийн хүсэлтийн дагуу “Ямар ч статистикаас үзэхүл монгол […]

Олон улсын цэргүүд коронавирусийн эсрэг Монголын төрийн далбаан дор нэгдэж хийсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ.    Олон нийт энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш зориуд хийсэн хэмээн ойлгож байгаа тул фактчек буюу баримтыг нягталж, бичлэгийг анх цацсан “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудсаар дамжуулан эх сурвалжтай холбогдож энэ талаар тодруулсан юм. Тэгвэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх