Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн мэдэгдэлд факт-чек хийлээ

Мэдэгдэлд дурдсан доорх өгүүлбэрийг үнэн бодит байдалтай бүрэн нийцэхгүй гэж үзлээ.

“Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно” гэжээ.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг “Korean Air” компанийн нисэх онгоцоор зорчиж явахдаа нисэх багийн үйлчлэгч 20 настай бүсгүйн өгзгөнд хүрсэн гэх асуудлаар саатуулагдаад суллагдсан талаар БНСУ-ын Yonhap, Chosun сайтуудаар арваннэгдүгээр сарын 1-ний өдөр мэдээлсэн.

Инчеон хотын орон нутгийн шүүх 11 сарын 5-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг саатуулж, орон нутгийн цагаар өглөө 10:40-д уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэн Д.Одбаярыг тусгаарлан байцаалт авсан.

Байцаалтын үеэр Д.Одбаяр өмнө нь бүгдийг үгүйсгэж байсан ч дараа нь зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн. “Сайн санахгүй байна, хэрвээ тэр эмэгтэй тэгж байгаа бол тийм зүйл болсон байж магадгүй” хэмээн түүнийг мэдүүлэгдээ хэлсэн гэв. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгч тухайн болсон үйл явдлыг бүрэн судлалгүйгээр, үнэн бодит байдалд огт нийцэхгүй хэмээн мэдэгдэл гаргасан нь өөрөө үнэн бодит байдалд нийцсэн эсэх нь эргэлзээтэй болжээ.

Түүнчлэн мэдэгдэлд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно хэмээн мэдэгдсэн хэдий ч яг ямар байгууллагад юу гэж хандсан болохыг Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчөөс тодруулсан боловч тодорхой хариу өгөхөөс татгалзсан юм.

 Нэмэлт: УИХ-ын дарга Г.Занданшатар уг хэрэгтэй холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сарын хоёрны өдөр “Үндсэн хуулийн цэцийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргаж, хууль журам зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн тавын зургаа, зургаа дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна” хэмээн тайлбар хийсэн.  Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиас: 5 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа 6. Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоож болно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно. 6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ  Уг хуулийн дээрх заалтуудад цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа болон цэцийн дарга, түүний эрх хэмжээг зохицуулах тухай дурджээ. Харин цэцийн гишүүнд хариуцлага тооцох, эргүүлэн татах, арга хэмжээ авах тухай дурдаагүй байна. Тиймээс хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын дарга нь хуулийн зүйл заалтыг андуу ашигласан гэж үзэж болохоор байна.    
Төстэй мэдээлэл

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.10-нд “Pfizer дуусаа!

Товч агуулга Хүүхдийн хөгжлийн гаж нөлөөтэй холбоотойгоор КОВИД-19-ийн

Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас “Хүмүүсээ, 3 дахь тунгаа битгий тариулал даа, гуйж байна” гэсэн гарчигтай постыг “# КОПИ” хэмээн нийтэлжээ. Уг постод “FDA vaccine office – оос ийи нийтлэл гарсан байна. Вакцин сайн хүндэрхээс хамгаалдаг бла бла бла ч гэсэн (бөгсөө хамгаалж хэлэх ёстой хэдэн үгээ хэлчихээд) 3 дахь тун хийх гэж яарах нь […]

КОВИД-19-ийн халдвараар оношлогдон гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд Өрхийн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх