Жон Ленноны Монгол дахь зургууд – ЭВЛҮҮЛЭГ

Билгүүн номч Бямбын Ринчен, Домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан, хөгжимчин, ая зохиогч Жон Леннон нарын зураг ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй. 

Уг зургийг бид нягтлахад эвлүүлэг болох нь нотлогдлоо. Тодруулбал, Жон Ленноны уг зураг нь 1974 оны наймдугаар сарын 29-нд Нью-Йорк хотноо гэрэл зурагчин Боб Груэний авсан зураг ажээ. Боб Груэн энэ зургийн талаар “Энэ бол Леннон “Lost Weekend” цомгийнхоо ажлыг дуусгасны дараа, ням гарагийн үдэш байсан” хэмээн дурсжээ. 
1974 оны 8 сарын 29,  Нью-Йорк хот
Гэрэл зургийг Боб Груэн Caption

Харин дээрх эвлүүлгийн эх болох нэрт эрдэмтний сууж буй зургийн талаар Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, Б.Ринчений нэрэмжит шагналт, доктор Э.Пүрэвжаваас тодруулахад 1957, 1958 оны орчимд Хүрхрээ зусланд гэрийнхээ үүдэнд сууж буй зураг болохыг хэлсэн юм. 
Төрийн соёрхолт, зохиолч академич, Б.Ренчин
Хүрхрээ зуслан дахь гэрийнхээ үүдэнд

Түүнчлэн Зураг түүх өгүүлнэ. 1968.7.10-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар ИБУИНВУ-ын иргэн нөхөр Ж.Ленноныг империализмын эсрэг, энх тайвны төлөө үзлээр хүүхэд залуучуудыг хүмүүжүүлж, Ази-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан учир “Алтан гадас” одонгоор шагнасан байдаг. Тухайн үед мэдээлээгүй. Билгүүн номч Б.Ринчен, Ж.Леннон нарын Монголд хамт авахуулсан зураг ийм учиртай юм. Ер нь бол нэг будлиу тойрон хүрээлэгч Ж.Ленноныг хоёрын нууц хүүгийн ач хүү юм” гээд ойлгуулчихсанаас болсон гэж бас ярьдаг. Андуурснаа мэдээд нууцалсан ч гэх юм билээ” гэсэн тайлбартай бас нэг зураг тараад буй.

Тэгвэл уг зураг нь мөн эвлүүлэг байна. Тэрхүү гэрэл зургийн эх зураг нь 1969 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Жон Леннон, Ёоко Оно нар Оттовагийн Парламентын ордонд Канадын Ерөнхий сайд Пьер Эллиот Трюдотой уулзах үеийг хальсанд буулгасан нь энэ аж. 

Тиймээс эдгээр зураг нь олныг төөрөгдүүлсэх зорилгоор эвлүүлсэн ташаа мэдээлэл юм. Бид Гүүглийн зургийн хайлтын систем болон дээр дурдагдсан аман эх сурвалжуудыг ашиглан нягталж шалгалаа. 

Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2021 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Pfizer компанийн захиралтай холбоотой нэгэн пост оруулжээ.  Уг постод “Энэ эрхэмийг Альберт Бурла гэнэ. Грекийн Солоники гаралтай еврей хүн. Солоники 66мянган еврейг Гитлер хүйс тэмтэрч үлдсэн 2-хон мянган хүн амь гарахад эх нь асар их хахууль өргөл барьцаар амьд үлдсэн түүх бий. Пайзерийн Ер.захирал […]

Олон улсын цэргүүд коронавирусийн эсрэг Монголын төрийн далбаан дор нэгдэж хийсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ.    Олон нийт энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш зориуд хийсэн хэмээн ойлгож байгаа тул фактчек буюу баримтыг нягталж, бичлэгийг анх цацсан “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудсаар дамжуулан эх сурвалжтай холбогдож энэ талаар тодруулсан юм. Тэгвэл […]

Коронавирусийн цар тахлын эсрэг вакцинжуулалтыг ажлыг Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн босгон дээр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон банкныхаа 30 жилийн ойг тохиолдуулан дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа AtraZeneca болон СпутникV вакциныг 200 мянган тунг ойрын хугацаанд оруулж ирж, харилцагчдаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах ажлыг хийхээр шийдвэрлэснээ дуулгав. Эдгээр […]

Товч агуулга Урьдчилсан тайлангууд нь мэргэжлийн шинжээчдээр хянагдаж, баталгаажуулаагүй ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдсан мэдээлэл болгон нийтлэх ёсгүйг анхааруулжээ. Иш татсан судалгаанд насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт тун бүхий вакцин нь КОВИД-19-өөс хамгаалах нөхцөлийг хангасан гэжээ. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Аль ч вакцин хорт хавдар үүсгэх, өдөөх үндэслэл, нотолгоо […]

Цахим орчинд “Бүх нийтээр амардаг өдрийг хоёроор нэмэх нь” гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн тарав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэдэг болох хуулийн төслийг есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах бөгөөд ингэснээр тав болон есдүгээр […]

Хурандаа У.Хүрэлсүхийг дэмжигчид хэмээх 176 мянган лайктай фэйсбүүк хуудсаар 1072 хувьцааг иргэдэд олгож эхэлсэн нь цор ганц У.Хүрэлсүх хийсэн мэтээр бичжээ. Уг мэдээлэлд нэг өдрийн дотор 8200 хүн лайк дарж, 1700 хүн коммент бичин, 3800 хүн шэйрлэжээ. Тэгвэл ЭТТ-г нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллуулсан хүчин зүйл нь зөвхөн У.Хүрэлсүх ба түүний Засгийн газар мөн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх