35-аас дээш настай иргэдэд ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгохгүй – ХУДАЛ

Аравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 35-аас дээш насныханд олгохгүй байх талаар Парламент суваг телевизийн аравдугаар сарын 19-ний мэдээний хөтөлбөрт дурджээ.

Энэхүү мэдээгээр зээл хүсэгчид тавих шаардлага дунд зээлийн гэрээ дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх гэж тусгасныг дурдаад энэ нь зээлдэгч 35-аас дээшгүй настай байна хэмээн мэдээлжээ.

Энэхүү мэдээг нягталж шалгахад худал гэдэг нь тогтоогдсон бөгөөд зээлтэй холбоотой журамд зээл авах насны хязгаарыг тусгаагүй байгааг дараах бичгийн эх сурвалжуудад дурдсан байна. 

2016 оны аравдугаар сарын 25-ны өдөр баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д зээлдэгчид тавих шаардлагын доод насны хязгаарыг 18 гэж заасан бөгөөд дээд хязгаарыг тогтоогоогүй. Тодруулбал, дараах шаардлагыг хангасан байна гэжээ. Үүнд: 

Мөн 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр баталсан зургаан хувийн зээл олгохтой холбоотойгоор журамд оруулсан өөрчлөлтөд ч мөн л зээлдэгчийн насны хязгаарыг тогтоогоогүй байна.
Ипотекийн зээлийн журамд тусгаснаар зээлийг 360 сар буюу 30 жил хүртэл хугацаатайгаар олгож байгаа. Тиймээс хэрэв тухайн иргэн 35 ба түүнээс дээш настай бол 65 хүртэл үлдсэн жилийнхээ хэмжээгээр зээлээ авах эрх нь нээлттэй болохыг Монголбанкнаас тайлбарлаж байна. Тухайлбал, 40 настай иргэн ипотекийн зээлийг дээд тал нь 25 жилээр авах боломжтой бол 50 настай иргэн 15 жилийн хугацаатайгаар авч болно. 

Иймд ипотекийн зургаан хувийн зээлийг 35-аас дээш насныхан авах боломжгүй гэдэг нь иргэдийг төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл юм. 

Р.Адъяасүрэн (gogo.mn)

Төстэй мэдээлэл

Хадбаатар Бат-Ялалт гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.18-ны өдөр “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт хүүхэд төрдөггүй гэх юм. Ямар учиртай болохыг мэдэх хүн байна уу?” гэсэн пост оруулжээ. 68 хүн лайк дарсан уг постын доорх сэтгэгдлүүдийн дийлэнх нь тус сумынхныг уранаас болж хордсон гэсэн сэтгэгдлүүдийг бичжээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. Factcheck: Дорноговь […]

Товч агуулга Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй. АНУ-ын Батлан хамгаалах яам болон Украины Эрүүл мэндийн яам 2005 оноос хойш нийгмийн эрүүл мэндийн лабораториудыг сайжруулах, халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах улсуудад хэрэгжиж байсан үй олноор хөнөөх зэвсгийн аюулыг бууруулах зорилгоор […]

Товч агуулга АНУ-ын цэргийнхэн хүүхдийн вакцинаас скополамин илрүүлсэн

Монгол Улс 1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд,  65-аас

Ерөнхий сайд асан С.Баяр 2022 оны 2-р сарын 24-ний өдөр твиттер хуудаснаа “Япон улсаас Украинд суугаа элчин сайд “Би Киевээс гарч явахгүй, суугаа орноо хамгаалах нь самурайн үүрэг” гэж мэдэгдээд түүнд өвлөгдөн үлдсэн эртний саймурайн өмсгөл, сэлэмтэй зургаараа пост хийж” хэмээн жиргэжээ. Энэхүү жиргээг 536 хүн таалж, 147 хэрэглэгч түгээсэн байна. Уг пост дээрх зураг […]

Өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газрын албан ёсны мэдээллийг дамжуулдаг Zasag.mn сайтад “Маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ” гэсэн мэдээлэл тавигдсан юм. Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт УОК-ын ээлжит хурлын дараа мэдээлэл хийх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх