МУБИС-ийн 2 оюутнаас халдвар илэрч, 6 оюутан халуурч байна - ХУДАЛ

Ковид-19

МУБИС-ийн 2 оюутнаас халдвар илэрч, 6 оюутан халуурч байна - ХУДАЛ

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна.

Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр "Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй" гэдгийг албан ёсны сошиал хаягаараа мэдэгдэв.

 

Нэмэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23:39 цагт доорх мэдээллийг шинэчлэв.
Ойрын хавьталтад хамаарагдах нэг оюутан тусгаарлагдан шинжилгээний хариуг хүлээж буй тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Нягталсан: Ц.Тамир 

0
хуваалцах
Санал асуулга

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.