УИХ-ын даргын хуваалцсан зөвлөгөө АЛДААТАЙ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтийн сүлжээнд зөвлөмж түгээжээ.

Түүний өгсөн зөвлөмжид 1200 хүн талархаж, 11 мянган хүн хуваалцжээ.

Уг зөвлөмж дэх заалтууд үнэн эсэхийг нягтлуулах хүсэлт уншигчаас ирсэн тул нягталлаа.

1. Коронавирус 400-500 нм диаметр – ХУДАЛ

Factcheck: Халдвар авсан хүмүүс найтаах, ханиах зэрэгт вирусийн бичил дусал гадаргуу дээр хүрэх, эсвэл ширээ, хаалганы бариул зэрэг эд зүйлс дээр үлдэх замаар тархах боломжтой. Учир нь эрүүл хүмүүс бохирдсон гадаргууд хүрч, дараа нь гараа цэвэрлээгүй нүд, хамар, амандаа хүрснээр халдвар авч болно гэдгийг ДЭМБ мэдээлсэн.
Халдвартай хүн нэг удаа найтаахад 3,000 хүртэл бичил дуслыг ойролцоогоор 100 орчим нанометрт тараадаг байна. Германы мах боловсруулах нэгэн үйлдвэрт гарсан коронавирусийн халдварын талаарх судалгаагаар COVID-19 вирус хүйтэн, сэрүүн агаартай орчинд 8 метрийн зайд халдвар тараах чадвартай болохыг хамгийн сүүлд баталсан талаар манай ЭМЯ мэдээлээд буй.

2. Металл 12 цаг – ХУДАЛ

3. Даавуу 6-12 цаг – ХУДАЛ

Factcheck: Даавуун гадарга дээр вирус мөн 72 хүртэл цаг идэвхтэй байх боломжтой бол цаасан гадаргуу дээр 24 цаг амьдрах чадвартай болохыг гаднын судлаачид мэдээлжээ.

4. 10 секунд амьсгалаа барина – ХУДАЛ

Factcheck: Энэхүү мэдээлэл зөвхөн Монголд төдийгүй гаднын улс орнуудад ч олон нийтийн сүлжээгээр өргөн тархсан тул AP агентлаг баримтыг мэргэжилтнүүдийн тусламжтай нягталсан байна. Тэдний нягталснаар, Бэйлор Анагаах ухааны коллежийн халдварт өвчний мэргэжилтэн, доктор Роберт Легар Атмар Ассошэйтэд Пресс агентлагт энэ тухай тайлбарлахдаа коронавирус нь уушгины фиброзын 50 хувийг үүсгэдэг гэсэн тодорхой нотолгоо байхгүй гэжээ. Мөн 10 секундын туршилт нь хэн нэгэн вирус тээгч эсэхийг тодорхойлох арга биш гэдгийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Харин энэ арга нь амьсгалын замын эмгэгтэй хүмүүсийг тодорхойлоход тустай байж болно гэдгийг доктор Атмар хэлжээ.
Миннесота мужийн Рочестер хотын Майо клиникийн вакцины судалгааны газрын дарга, доктор Грегори Польш “Коронавирусээс гадна багтраа, зүрхний өвчин зэрэг уушгины агааржилтын хязгаарлалт үүсгэдэг олон өвчин байдаг. Энэ бүхэн нь 10 секундын турш амьсгалаа барихад бэрхшээл учруулж болзошгүй” гэдгийг тайлбарласан байна.

5. 15 минут тутамд ус уух – ХУДАЛ

Factcheck: Коронавирусийн халдвар дэлхий нийтийг хамрах явцад вирусийн талаарх бодит мэдээллийг хүргэх зорилгоор ДЭМБ шаардлагатай мэдээллийг тогтмол хүргэж, шинэчилж ирсэн. Тэгвэл хоёрдугаар сарын 7-нд Филиппиний ДЭМБ-ын твиттер хаягаар вирусийн халдвар авахаас зайлсхийхийн тулд ус байнга уух шаардлагатай тухай мэдээллийг няцаасан байна.
“Ундны ус нь эрүүл мэндийн хувьд маш чухал ач холбогдолтой боловч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж чадахгүй” гэдгийг ДЭМБ-аас мэдээлэв.

6. Ходоодны хүчил вирусийг устгана – ХУДАЛ

Factcheck: Йелийн их сургуулийн Беркли коллежийн микробиологич, доктор Адриен Бүрч энэ талаарх шинжлэх ухааны үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Хүчиллэг буюу бага рН нь олон бактери, вирусийг устгаж чаддаг ч харамсалтай нь бүх бактери, вирусийг устгадаггүй байна. Ковид-19-ийг үүсгэдэг SARS-CoV-2 вирус нь бусад вирусийн адил хүчилд дарангуйлагддаггүй болохыг судлаачид тогтоосныг дурджээ. Вирусыг “идэвхгүйжүүлдэг” ба “устгадаггүй” гэдгийг тэрбээр тодотгосон байна. Онолын хувьд коронавирус ходоодонд хүрэхээс өмнө танд  халдварладаг гэжээ.

7. Вирус гар дээр 5-10 минут амьдрах боломжтой – ХУДАЛ

Factcheck: Энэхүү мэдээллийг ДЭМБ мөн үгүйсгэсэн байна. Тодруулбал, коронавирус нь хүний гарт хэдэн цагаас эхлээд хэдэн өдөр ч байх боломжтой ба тухайн орчны нөхцөл байдлаас шалтгаална гэдгийг ДЭМБ тайлбарлажээ.

8. Гадны микробыг хоолойд байх үед идэвхжлийг бууруулах, устгах зорилгоор “Бетадин”-аар хоолойгоо зайлах – НОТЛОГДООГҮЙ

Factcheck: Бетадин гэх зориулалтын уусмалаар амаа зайлах нь коронавирусээс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг Шри Ланкийн Эрүүл мэндийн хорооны бүртгэгч, доктор Ашан Патирана няцаажээ. Мөн АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв “Бетадины аль бүтээгдэхүүнийг хэрэглэх нь тодорхойгүй тул Бетадинаар угааж цэвэрлэх нь аюултай. Бетадины ам зайлах тусгай бүтээгдэхүүн зарим хүнд харшил үүсгэдэг бөгөөд бетадины бусад бүх төрлийн бүтээгдэхүүн эсрэг нөлөөтэй байж болно” гэжээ.

9. Хүн халуурч, ханиалган эмнэлэгт хүргэгдэх үед фиброз 50% илэрдэг бөгөөд энэ нь оройтсон байдаг ХУДАЛ

Factcheck: Фиброз нь уушги болон биеийн бусад эрхтэнд хүнд гэмтэл учруулдаг удамшлын эмгэг бөгөөд аливаа халдварт өвчин, түүний дотор коронавирусийн гаж нөлөө биш болохыг Нью-Йоркийн Пресбитериан эмнэлгийн дотрын эмч, уушгины эмч, халдварт өвчний мэргэжилтэн, доктор Томас Нэш Ройтерст тайлбарласан байна. Тэрбээр “Фиброз нь уушгины доторх цулцанг нимгэрүүлж, эд эсийг цочроосноор хүчилтөрөгч цусаар дамжихад бэрхшээлтэй болгодог байна. Олон шалтгаанаар үүсдэг. COVID-19 нь зарим өвчтөнд уушгины хатгалгаа үүсгэдэг нь үнэн. Зарим хүн уушгины хатгалгааны эсрэг хариу урвал явуулдаг бөгөөд энэ нь фиброз үүсгэдэг. Коронавирусийн дараа эрчимт эмчилгээний амьсгалын аппаратаар амьд үлдсэн хүний ​​уушгинд сорви үүсэх магадлал өндөр. COVID-19 нь цоо шинэ бөгөөд фиброз үүсгэдэг эсэхийг манай гараг дээр хэн ч мэдэхгүй” гэжээ.
Төстэй мэдээлэл

Tseren Ichinhorloo хэмээх фэйсбүүк хэрэглэгч коронавирусийн талаар дараах постыг оруулсан нь маш олон хүний хандалтыг авчээ. Долдугаар сарын 14-нд нийтэлсэн уг постыг 253 хүн лайк дарж, 232 хүн шэйрлэж, 68 хүн коммент бичжээ. Тэрхүү постод: Корона гэгч тахал дэлхий дахинаа гарлаа гэсэн ЖҮЖИГ массыг АЙДАСТ автуулан 2 жил болоход хүүхдүүд хичээлээсээ хоцрогдож, жижиг дунд бизнесийнхэн […]

Өдөрт олон амьсгалах нь зүрхний шигдээс болох эрсдлийг

Фэйсбүүкт түгсэн хуурамч мэдээлэл “Корона вирус уушгинд хүрэхээс өмнө хоолойд дөрөв хоног үлддэг бөгөөд энэ үед хүн ханиалгаж, хоолой өвддөг. Хэрэв тэр их хэмжээний ус ууж, бүлээн ус, давс эсвэл цагаан цуугаар угааж байвал вирусыг устгана. Энэ мэдээллийг хэн нэгэнд хадгалах боломжтой тул энэ мэдээллийг тараагаарай” НЯЦААЛТ Ковид-19 вирус нь хоолойд 4 хоног байдаг гэдэг […]

Улсын онцгой комисс – УОК нэртэй, 102,1к хэрэглэгч бүхий фэйсбүүк группт өнөөдөр “Ковидын халдвар Манайд 2019 оны 11 сард орж ирсэн гэдэг нь нотлогджээ” гэх мэдээллийг хуваалцжээ. Дөрвөн цагийн хугацаанд уг мэдээлэлд 240 хүн хариу үйлдэл үзүүлж, 225 хүн сэтгэгдлээ бичиж, 66 хүн хуваалцсан байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүс дунд уг мэдээллийг үнэн байх гэсэн байр […]

“Ээж нараа хадгалаад аваарай!!! Аяга сүүнд хушны самар хийж буцалгаад хүүхдүүддээ 3 орой дараалан өгвөл ханиад хүрэхгүй…” гэсэн гарчигтай, gerbul.life хэмээн цахим хуудаст нийтлэгдсэн мэдээлэл 1.9 к хүнд хүрчээ.   Тухайн мэдээлэлд “Улирал солигдож байгаа үед мөн хүүхдүүд олноор нэг дор цугларч байгаа энэ үед ямарч сайн дархлаатай хүүхэд нэг нэгнээсээ ханиадны вирус аваад байдаг. Яг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх