Нурахад бэлэн хөдөлгөөнтэй гүүр МОНГОЛД БИШ

Цахим орчинд “Гүүрээ засаач ээ, нурлаа” гэсэн тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгт том оврын машин дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий замаар өнгөрөхөд гүүрний залгаас хэсэг хөдөлж буй харагдаж байгаа юм.

Tiktok аппликэйшн дээр erbol727 гэсэн хаяг бүхий хэрэглэгчийн хийсэн бичлэгийг твиттер хуудаснаа UB_Mongolian гэх хаягтай хэрэглэгч “Гүүрээ засаачээ!!! Нурлаашдээ…” гэсэн тайлбартай оруулжээ.

Түүний мэдээллийг хүмүүс цааш нь түгээж, Монголд байдаг гүүр мэтээр ойлгожээ. Тэгвэл уг мэдээллийг нягтлахад гүүр Монголд биш болох нь тогтоогдлоо.

Энэхүү бичлэгийг оруулсан erbol727 хаяг нь Казах хүнийх бөгөөд аравдугаар сарын 13-ны өдөр бичлэгийг оруулахдаа #Казахстан гэсэн хаштагтай оруулсан байна. Мөн бичлэгт оросоор ярьж байгаа юм. Түүнээс гадна бичлэг дэх гүүр нь давхар гүүр бөгөөд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай харагдаж байгаа нь Монголд биш гэдгийг нотолж байгаа юм.
Төстэй мэдээлэл

Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд гэсэн лого бүхий “Сайн дурын цэрэг татлага” гэсэн зарлал бүхий постер цахим орчинд тарсан. Энэхүү зарлалд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд […]

Товч агуулга Судалгааны үеэрх миокардит өвчний тохиолдлууд нь COVID-19 вакцинаас шалтгаалсан гэсэн баттай баримт, тодорхой нотолгоо байхгүй. Миокардитаар нас барсан гэж мэдээлсэн өвчтөнүүдийн уушгины болон судасны шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд атеросклероз, уушгины бөглөрөлтэй ижил шинж тэмдэгтэй байсан. Вакцин хийлгэснээс үүдэлтэй зүрхний эрсдэл нь COVID-19-ийн халдвар туссанаас бага байна. Цэнд-Аюуш Гүнбилиг гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.12.10-ны […]

Баянгол дүүргийн Шуурхай штабаас “12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөвшөөрөл авсан 15 чиг үүргийн байгууллагуудын зөвхөн байгууллагын нэр дээрх тээврийн хэрэгслүүд QR кодоо дахин хэвлэж авна уу” гэсэн тайлбар болон доорх зургийг нийтэлжээ.​ Энэхүү мэдээллийг иргэд зөвхөн байгууллагын нэр дээрх зөвшөөрөл бүхий автомашинуудад дахин хэвлүүлж байгаа нь тэдгээрийг л замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байна […]

“Карантинаас архи олж уугаад Энхтайваны гүүрийг машинаараа өчигдөр шөнө мөргөсөн гэнэ” гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Энэхүү мэдээллийг бид Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Осол гарсан нь үнэн. Гэхдээ тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан үзлэгээр тогтоогдсон. Халтиргаанаас үүдэн гулгаад осол гарсан” гэсэн мэдээллийг өглөө. Согтуу жолооч гүүр мөргөсөн гэх энэхүү мэдээлэл худал болох […]

Фэйсбүүкийн чатаар “Хөвсгөл аймагт шинэ коронавирусийн халдвар илэрсэн, улс орон дайны байдалтай адил хэмжээний онц байдал зарлаад байна, …” гэх зэрэг агуулга бүхий эмэгтэй хүний дуут мессеж фэйсбүүкийн чатаар ихээр тархаж байна. Тэгвэл уг мэдээллийг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газар үгүйсгэлээ. Тэд дээрх мэдээллийг ор үндэслэлгүй худал мэдээлэл гээд иргэдийг цааш түгээхгүй байхыг хүсчээ. Түүнчлэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх