Саримс нь коронавирусээс хамгаална – БАТЛАГДААГҮЙ!

Саримс идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд дахин тархаад байна.

Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас энэ оны 2 дугаар сард мэдээлсэн.

Саримс нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ.

Түүнээс хойш саримс нь корона вирусээс хамгаалдаг нь батлагдсан тухай ямар нэгэн судалгаа шинжилгээний ажил одоогоор хийгдээгүй байна. 

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

 

Төстэй мэдээлэл

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийсэн ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулсан юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

Фэйсбүүк орчинд Мягмартогтох Далай нэртэй хэрэглэгч “Халдвартай хүнтэй хавьтал болсон хүн бүр өвдөж байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Цар тахлын үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байхыг бид өмнө нь сануулж байсан. Шинэ коронавирусийн халдвар өдөртөө 20-30 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед иргэдийг айдаст автуулах эсвэл хэт худал мэдээлэл түгээх […]

Коронавирусийн дельта хувилбар дэлхийн улс орнуудад илэрч, халдвар дахин нэмэгдэх болов. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн элдэв пост зөвхөн Монголд төдийгүй гадны улс орнуудад ч тархсаар байна. Тиймээс нийгэмд буруу ойлголт өгсөн мэдээллүүдийг олон улсын баримтыг нягтлагчид шалган нягталж түгээсээр байгаа юм. Наймдугаар сарын 5-нд USA Today-ийн нягталсан мэдээллийг хүргэе. […]

Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас “Хүмүүсээ, 3 дахь тунгаа битгий тариулал даа, гуйж байна” гэсэн гарчигтай постыг “# КОПИ” хэмээн нийтэлжээ. Уг постод “FDA vaccine office – оос ийи нийтлэл гарсан байна. Вакцин сайн хүндэрхээс хамгаалдаг бла бла бла ч гэсэн (бөгсөө хамгаалж хэлэх ёстой хэдэн үгээ хэлчихээд) 3 дахь тун хийх гэж яарах нь […]

“Шинэ вирус Лямбда нь Дельтагаас 2 дахин аюултай Сэрэмжлүүлж байсан “супер мутант” мөн, 3 аюултай мутант нийлэгжжээ. ЭМЯ ард түмэн тэмцэлд бэлэн байх ёстой Зайнаас ч халдварлана Яаралтай Спутник, ганц аврал!” гэсэн мэдээллийг Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч постолжээ. Түүний постыг 157 хүн шэйрлэж, 1К хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: COVID-19 цар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх