COVID-19 халдвараас сэргийлэх тухай олныг хамарсан ТАШАА ЗӨВЛӨГӨӨНҮҮД

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын нэг ikon.mn сайтын албан ёсны зөвшөөрөлтэй хүргэж байна.  

Дэлхийн нийт КОВИД-19 халдварыг эмчлэх аргыг одоогоор олоогүй байгаа. Гэвч олон нийтийн сүлжээгээр янз бүрийн зөвлөгөө нийтэд түгсээр байна.  

Тэдгээрээс хамгийн олон хүнд хүрч, түгээгдсэн дараах зөвлөгөөнүүд ХУУРАМЧ бөгөөд шинжлэх ухаанчаар хэрхэн тайлбарласныг хүргэе. 

1. САРИМС

Саримс идэх нь халдвараас сэргийлдэг талаарх зөвлөгөө Фэйсбүүкээр дамжин маш олон хүнд хүрсэн. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлбарласнаар саримс нь нянгийн эсрэг үйлчилгээтэй, эрүүл зөв хоолны нэг хэсэг ч шинэ коронавирусийн халдвараас сэргийлдгийг нотлох баримт алга. Энэ төрлийн эм тан нь олон тохиолдолд ямар нэгэн хор нөлөөгүй ч энэ нь нотолгоонд суурилсан эрүүл мэндийн зөвлөгөө биш. Гэхдээ тийм боломж байхыг мөн үгүйсгэхгүй. South China Morning Post 1.5 кг түүхий саримс идээд хүнд үрэвсэлтэй болж, эмчилгээ хийлгэсэн эмэгтэйн түүхийг нийтэлсэн. Ер нь жимс, ногоо идэж, ус уух нь эрүүл мэндэд тустай ч тухайлсан хүнсний бүтээгдэхүүн тодорхой вирусийн эсрэг үйлчилдэг гэсэн нотолгоо байдаггүй. 

2. ШИДЭТ БЭЛДМЭЛ 

Олон нийтийн бусад сүлжээнд ч мянга мянган дагагчтай youtuber Жордан Сатер шидэт эрдэст нэмэлт(MMS) буюу шидэт үрэл нь коронавирусээс хамгаалдаг талаар зарласан. Хлорын давхар исэл агуулдаг уг бэлдмэлийг шинэ коронавирус дэгдэхээс өмнө Сатер сурталчилж байсан бөгөөд нэгдүгээр сард “Хлорын давхар исэл нь зөвхөн хавдрын эсээр зогсохгүй коронавирусийг ч устгах нөлөөтэй” хэмээн жиргэж байв. Өнгөрсөн жил АНУ-ын Хүнс, эмийн холбооноос MMS уухын аюулын талаар анхааруулсан. Бусад улс орны эрүүл мэндийн голлох байгууллагууд ч энэ талаар сэрэмжлүүлсэн. АНУ-ын Хүнс, эмийн холбоо “Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь ямар нэгэн төрлийн өвчнийг анагаахад аюулгүй бөгөөд үр дүнтэй болохыг харуулсан ямар ч судалгаа байхгүй” хэмээн мэдэгдсэн. 

3. ГЭРИЙН АРГААР ХИЙСЭН ГАР АРИУТГАГЧ 

Гараа сайтар угаах нь коронавирусийн халдвараас сэргийлэх нэг арга зам болохын хувьд гар ариутгагч гельний талаар олон мэдээлэл гарсан. Итали улсад гар ариутгагчийн хомсдол үүссэн талаарх мэдээлэлтэй зэрэгцэн гэрийн аргаар гар ариутгагч хийх жор нийгмийн сүлжээгээр тархав. Гэвч тэдгээр жор нь гадаргууг цэвэрлэхэд илүү тохиромжтой, ариутгалын зориулалттай байсан ба эрдэмтдийн хэлснээр арьсанд хэрэглэхэд тохиромжгүй ажээ. Спиртэнд суурилсан гар ариутгагч гель нь ихэвчлэн спиртийн 60-70 хувийн агууламжтай бөгөөд зөөлрүүлэгч бодистой байдаг. Лондоны их сургуулийн Эрүүл ахуй ба халуун орны анагаах ухааны сургуулийн профессор Сэлли Блүмфиэлд “Гар ариутгагчийг гэртээ үр дүнтэйгээр хийж чадна гэдэгт итгэхгүй байна. Тэр тусмаа 40 хувийн спиртийн агууламжтай архи ашиглаад шүү” гэжээ. 

4. МӨНГӨЖҮҮЛСЭН ШИНГЭН

Жим Бэйкерийн шоугаар мөнгөжүүлсэн шингэний талаар сурталчилгаа явсан. Тус шоуны оролцогч мөнгөжүүлсэн усны үр дүнд зарим төрлийн коронавирусийг 12 цагийн дотор устгаж байгаа талаар мэдээлсэн. Улмаар коронавирусийг үр дүнтэйгээр эмчлэх боломжтой хэмээх тэрхүү мессеж олон нийтийн сүлжээгээр хүчтэй явав. Үүнд мөнгөжүүлсэн шингэн нь халдварын үед эрүүл мэндийн бүхий л нөхцөлд эмчилгээ болж, дархлааны системийг дэмжихэд тусалдаг гэж байв. Гэвч АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс мөнгө нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй болох талаар ямар нэгэн нотолгоо байхгүй гэдгийг тодорхой зөвлөлөө. Харин ч бөөрийг гэмтээхээс гадна арьс хөхрөх нөхцөл үүсгэдэг аргирозын шалтгаан болох эрсдэлтэй аж. Төмөр эсвэл цайраас ялгаатай нь мөнгө бол хүний биед ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэг металл биш болохыг ч хэлэв. 

5. 15 МИНУТ ТУТАМД УС УУХ

Японы эмч 15 минут тутамд ус уух нь амаар дамжиж буй ямар ч вирусийг урсгаж, цэвэрлэдэг гэх эшлэл Фэйсбүүкээр маш ихээр тархсан. Зөвхөн араб хэл дээрх хувилбар нь л гэхэд 250,000 удаа шэйрлэгдсэн байна. Профессор Блүмфиэлд энэ нь халдварын эсрэг тустай гэдэг ямар ч нотолгоо байхгүй гэв. Агаарт тархсан вирус амьсгалын замаар дамжин хүний биед нэвтэрдэг. Зарим нь ам руу орж болно. Гэвч тогтмол ус уух нь вируст өртөхөөс сэргийлэх боломжгүй. Харин ус ууж, шингэнээ нөхөж байх нь эрүүл мэндийн хувьд сайн зөвлөгөө юм. 

Нягталсан: Р.Оюунцэцэг (ikon.mn)

Төстэй мэдээлэл

Монгол Улс шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад АстраЗенека вакциныг ашиглахыг түр хугацаагаар хойшлуулсан талаарх мэдээллийг цахим орчинд түгээж эхэллээ. Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн “АстраЗенека” компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болсон талаарх мэдээллийг өнөөдөр өглөө ВВС мэдээлсэн. Уг мэдээлэлтэй холбоотойгоор манай […]

Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас “Хүмүүсээ, 3 дахь тунгаа битгий тариулал даа, гуйж байна” гэсэн гарчигтай постыг “# КОПИ” хэмээн нийтэлжээ. Уг постод “FDA vaccine office – оос ийи нийтлэл гарсан байна. Вакцин сайн хүндэрхээс хамгаалдаг бла бла бла ч гэсэн (бөгсөө хамгаалж хэлэх ёстой хэдэн үгээ хэлчихээд) 3 дахь тун хийх гэж яарах нь […]

Товч агуулга 2021 онд бүртгэгдсэн сэтгэцийн эмгэгийн 58.2%

КОВИД-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунтай холбоотой эргэлзээтэй асуултуудад Жон Хопкинсын их сургуулийн Халдвараас урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн ахлах захирал, доктор, профессор Лиза Марагакис, Жонс Хопкинсын Хариу арга хэмжээ авах албаны дарга, доктор Габор Келен нар хариулсан байна. КОВИД-19-ийн вакцин үр дүнтэй байгаа бол яагаад би нэмэлт тун хийлгэх шаардлагатай вэ? АНУ-ын Хүнс, эмийн зөвлөлөөс хүлээн […]

Товч агуулга АНУ-ын Дээд шүүх ийм шийдвэр гаргаагүй. Шүүхийн 2001 оноос хойш хэрэгжиж эхэлсэн болон шийдвэрлэгдсэн хэргүүдийн байдлыг жагсаадаг шүүхийн цахим лавлахад ийм кэйс огт байхгүй байна. Дээд шүүхээс “Вакцин бол вакцин биш. Учруулсан хор уршиг нь нөхөж баршгүй” гэдэг мэдэгдэл хийгээгүй. Solongo Bukhchuluun гэх фэйсбүүк хэрэглэгчийн 2022.10.25-нд оруулсан “🇺🇸* АНУ-ын Дээд шүүхийн шийдвэр: Ковид […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх