ЗГ: Хүүхдийн мөнгийг 11 сарын 17-ноос олгоно – ХУДАЛ, шилжүүлж эхэлсэн – ХУДАЛ

Өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газрын албан ёсны мэдээллийг дамжуулдаг Zasag.mn сайтад “Маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ” гэсэн мэдээлэл тавигдсан юм.

Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт УОК-ын ээлжит хурлын дараа мэдээлэл хийх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Өнөөдөр гэхэд 1,179,000 хүүхдэд хүүхдийн 100 мянган төгрөг шилжсэн. 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгөө дансаар авдаг, ихэвчлэн бүгд данстай” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Бичлэгийн 16:00-17:40 хүртэл үзнэ үү.

Гэвч үүний дараа дахин ЗГХМХХ-ээс “Хүүхдийн 100 мянган төгрөгийг  энэ сарын 20-нд шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс иргэдийн данс руу оруулахаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажиллаж байгаа ч данстай, дансгүйгээр зохион байгуулж, олон банкаар дамжиж байгаа учраас энэ сарын 20-нд оруулахаар болсон” гэсэн залруулгыг гаргасан юм.

Мөн Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил “Нэг буруу, ташаа мэдээлэл яваад байна аа. Хүүхдийн мөнгө олголтыг өнөөдөр хийх байсан ч банкны салбараас болоод хойшиллоо гэдэг нь ташаа бөгөөд яг одоогийн байдлаар Төрийн сангаас 1 төгрөгийн ч гүйлгээ орж ирээгүй байна. Хэрвээ гүйлгээ орж ирвэл Монголбанк 5 минутын дотор хүн бүрийн данс руу шилжүүлэх бүрэн боломжтой. Та бүхэн түгээж өгч, иргэдэд үүссэн ташаа ойлголтыг залруулж өгнө үү” гэсэн тайлбарыг мөн оруулжээ.

Иргэд ч мөн хүүхдийн мөнгө шилжүүлсэн хэмээсэн атал дансанд нь мөнгө орж ирээгүй талаар хэлж байна.

Өөрөөр хэлбэл, 11 сарын 17-ноос эхлэн хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоно, шилжүүлж эхэлсэн хэмээн ЗГХМХХ хоёр удаа худал мэдээллийг түгээсэн байна.

Төстэй мэдээлэл

Remdesivir эм COVID-19-ийг нэг өдрийн дотор эдгээсэн талаар фэйсбүүкт @ChinbatM гэх хаягнаас пост оруулжээ. Уг постод “Вашингтонд нэг монгол хүндрээд түргэнд хандсан. Трампад өгсөн эм хэрэглэх үү, “классик” аргаар эмчлэх үү гэсэн. Трампын эмийг сонгосон. Маргааш нь зүв зүгээр болсон. Би өөрөө ковидтой байсан болохоор энэ тухай эмчээсээ асуусан. үнэн үү гэж. Remdisivir эмийг хэрэглээд […]

Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнах нэгж есдүгээр сарын 23-нд байгуулагдсан бөгөөд энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан 24-ний өдөр news.mn мэдээллийн сайтад энэ талаар тодруулга өгөхдөө “Дутуу ойлгосноо цахим орчинд тараадаг байдлыг таслана” хэмээн ярьсан юм. Түүний энэхүү ярилцлагыг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудас мөн олон нийтэд […]

Коронавирусийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор Токио 2020 зуны Олимп зохион байгуулагдахаа больсон гэх мэдээлэл өчигдрөөс Япон улс болон бусад олон улсын нийгмийн мэдээллийн сүлжээнд тархсан. Тэгвэл өнөөдөр энэ мэдээлэл нь ХУДАЛ гэдгийг Токио 2020 Олимпын наадмыг зохион байгуулах комиссоос  мэдээлжээ. Уг мэдээлэл нь өчигдөр буюу 29-ний өдөр Геманы DPA агентлагийн мэдээлсэн  “ОУ-ын Олимпын хороо,  Дэлхийн […]

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа. Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ. Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай […]

Фэйсбүүк цахим хуудсанд covid19 халдвараас сэргийлэх зорилгоор “care”гэх

“Архангай аймагт ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаж байна. Гаргасан АИ-92 бензинийг аймгийн колонкод шахах биз. Хүн, мал хордох вий” гэсэн агуулгатай  пост, видео бичлэг тус аймгийн тодотголтой “Бид Архангайчууд”, “Архангай аймгийн зарын нэгдсэн групп” зэрэг 10 гаруй фэйсбүүк бүлгүүдэд түгсэн юм. Бичлэгт нэг давхар цагаан байшингаас өтгөн хар утаа суунаглаж байсан нь мэдээллийг үнэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх