УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Ард түмэн намайг мэднэ, гэтэл цагдаа намайг зогсоолоо – ХУДАЛ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн чуулганы хуралдааны үеэр “Ард түмэн намайг мэднэ. Гэтэл замын цагдаа намайг танихгүй саатууллаа” гэж хэлсэн талаар цахим орчинд мэдээлэл цацагдсан. 

Энэхүү мэдээллийг фэйсбүүкт 5,000 найз, 30 мянган дагагчтай Munkhbayar Ch хаягаас оруулсан байх бөгөөд тухайн постод 1,000 хүн хариу үйлдэл үзүүлж, 848 хүн шэйр хийсэн байна.

Тухайн постод “УИХГ Г.Дамдинням: Би УИХ-д ороод ард түмнийхээ төлөө их юм хийсэн. Ард түмэн намайг мэднэ. Гэтэл замын цагдаа намайг танихгүй машааныг маань зогсоох хэн бэ, хаана ажилладаг вэ гэхчилэн саатуулла. Цагдагийн харьцаа, хавьталд анхаарах зүйл байна. Миний ард түмний төлөө их үйлсийг саатуулж, ард түмнийг хохироолоо. Энэ асуудлаар Хууль зүйн сайдад хандаж шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хэвлэл мэдээлэлд хандаж байна. Сайд Х.Нямбаатар: Цагдааг шалгана” гэсэн постыг оруулсан байна” гэлээ. 

Энэхүү мэдээллийг бид шалгалаа. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны 2 цаг 28 минутад УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэлж, асуулт асуужээ. Ингэхдээ, “Бараг 10 сар онцгой байдалд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдын ээлжийн хуваарийг хангаж, төлөвлөж байгаа юу. Орон нутгийн иргэдийг нүүрс, түлшээр тасралтгүй хангах төлөвлөгөө бий юу. Хүмүүс гал алдах талруугаа орж байна шүү. Цар тахлын үед банкууд зээлийн хүүгээ зогсоохгүй байгаа мөртлөө иргэдэд үйлчлэх асуудлаа зогсоочихсон. Яг хэзээнээс ажиллаж эхлэх вэ. Хүнд үеийг давахад мөнгө маш чухал. Иймээс экспортын чухал бүс нутгуудад онцгой байдлын дэглэм сахиулах төлөвлөгөө бий юу. Дархан Сэлэнгэ аймгуудад хүнсний нөөц хэр байна вэ. Тусгай эмчилгээ шаардлагатай, эмнэлэгт заавал очих ёстой иргэдийн асуудлыг яаж зохицуулж байгаа вэ” гэсэн асуултуудыг асуужээ. Мөн “Хууль зүйн сайдад хэлэхэд, зам дээр ажиллаж байгаа хууль хүчний байгууллагад талархаж байна. Гэхдээ өчигдөр би УИХ-ын гишүүн хүн Төрийн ордонд шуурхай хурал зарлагдаад очих гэхэд намайг зам дээр 30 минут зогсоож байгаа юм. Гэхдээ харилцаа, контакт эрүүл аюулгүй байдлыг хангаагүй байна” гэсэн юм. 

Өөрөөр хэлбэл, ард түмэн намайг танина, гэтэл цагдаа таньсангүй, ард түмний төлөө их үйлсийг зогсоолоо гэсэн агуулгатай зүйл яриагүй болохыг та доорх бичлэгээс үзэх боломжтой. 

Мөн энэ асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Цагдааг шалгана гэсэн нь ч ташаа байна.

Тодруулбал, гишүүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2 цаг 32 минутад “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг авахаар заасан. Дээр дурдсан арга хэмжээнд 11 байгууллагад харьяалагдах хүмүүс ажил, гэрийн хооронд явахыг Засгийн газрын тогтоолд тусгасан. 6343 цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид ажиллаж байна. Алба хаагчид ажлын үнэмлэх шалгаж ажиллаж байгаа. Таны асуудалд алба хаагч харилцааны хувьд доголдол гаргасан гэж үзвэл тодруулж өгье” хэмээн хариулжээ. 

Нягталсан: Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч “Ocoл гаргасан Патролын жолооч, болон Газын авто машины жолооч нарыг цагдан хорьжээ‼️‼️” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Дүнжингаравын уулзварт өнөөдөр(2024.01.24) газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсэн харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбоотой дээрх постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Цагдаагийн Ерөнхий […]

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. Гэвч цэрэгт татагдаад сар ч болоогүй 20 настай хүү амиа алдсан нь Монголын Зэвсэгт Хүчин иргэнийхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн […]

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хаягаас “Дархлаа тогтсон эсэх нь 7-8

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх