Монголд байсан Германы уулын цэргийн ангид корона вируст халдвар гарсан гэх мэдээлэл ХУДАЛ

2020 оны 11 дүгээр сарын 20-ны 20:15 цагт шинэчлэв.

Герман цэргээс корона вируст халдвар илэрсэн хэмээх мэдээллийг бид нягтлан ХУДАЛ тухай бид мэдээлсэн билээ.

Тэгвэл isee.mn мэдээллийн сайт дараах мэдээллийг түгээв. Ингэхдээ Герман цэргээс корона вирус илэрсэн гээд, өчигдөр буюу 19-ний өглөөний 08:00 цагаас Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 118 иргэнийг Улаанбаатар хотоос тээвэрлэсэн гэх баримтыг дурджээ. Энэхүү баримтыг нягталж шалгахад Германы уулын цэргийн 23-р бригадын буцах үйл явдалтай огт холбоогүй болох нь батлагдлаа.

Бидэнд Бундесвер (Холбооны зэвсэгт хүчин)-ийн мэдээлснээр Германы уулын цэргийн 23-р бригадыг авахаар тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 11 дүгээр сарын 19-ний 12:20 цагт Улаанбаатарт газардсан бөгөөд цас орж байсны улмаас түр зогсон эргээд 17:50 цагт цэргүүдээ аван хөөрчээ. Уг нислэг нь 80 хүний бүлдэхүүнтэй байсан байна.
Уулын цэргийн 23-р бригадыг авахаар ирсэн Бундесверийн тусгай үүргийн онгоц
Зургийг: Бундесвер (Холбооны зэвсэгт хүчин)
Харин isee.mn сайт дээр гарсан “герман цэргээс корона вируст халдвар илэрсэн” хэмээх мэдээлэл худал болох талаар бид өмнө мэдээлснийг доош гуйлгэн уншаарай.

Өнөөдөр цахим орчинд “11 сарын 5нд Өмнөговийн Тавантолгойд кэмпэд корона илэрсэн байж. Яагаад нуусан бэ??? Өмнөговьд корона тарсан болж таарлаа! ХБНГУ ын цэргүүд Монголд корона тусаад нутаг буцаж чадахгүй хөл хорионд орсон бөгөөд 19-нд нутаг буцах болжээ.Тэд Өмнөговийн Тавантолгойд байсан аж. 11сарын 19ний мэдээ. Тэд УБ-т 14хоног хөл хорионд байсан. Тэдний нэгийн корона 11 сарын 5нд батлагдчихсан байж” хэмээх мэдээлэл цацагдсан бөгөөд уншигчаас нягталж шалгах хүсэлт бидэнд ирсэн юм.

Дээрх иргэний фэйсбүүк хуудастаа хуваалцсан Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл нь “Корона карентин: Уулын цэргүүд Монголоос буцан иржээ” гэсэн гарчигтай бөгөөд нийтлэлийн агуулгыг ерөнхийлөн хүргэвэл “Уг нь аль хэдийнэ буюу 2 долоо хоногийн өмнө ирсэн байх ёстой уулын цэргийн 23-р бригад өнөөдөр ирлээ. Учир нь нэг цэрэг нь корона вируст халдвар туссан тул ийнхүү аргагүйн эрхэнд Улаанбаатар хотод 14 хоног карентинд оржээ” гэсэн байжээ.

Тэгвэл уг мэдээлэлд дурдсан баримтууд ХУДАЛ болохыг тогтоолоо.

Юуны түрүүнд ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас тодруулахад дээрх мэдээллийг худал болохыг хэлсэн юм. Түүнчлэн Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мөн уг мэдээллийг үгүйсгэсэн юм.

Харин бидний нягталж шалгаснаар Монголд үүргээ гүйцэтгэж байсан Германы уулын цэргийн ангиас корона вирус илэрсэн гэдэг нь ХУДАЛ мэдээлэл боловч уг цэргийн анги нь буцах ёстой хугацаанаасаа 2 долоо хоногоор илүү Монголд байсан нь үнэн ажээ.

Үүний шалтгаан нь Улаанбаатараас авах ёстой байсан Бундесверийн тусгай үүргийн онгоцны багаас корона вируст халдвар илэрсэн тул уг онгоц эргээд нисэхээс аргагүй болсноос үүдэж цэргүүдээ авч чадаагүй тухай Германы бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. (Эх сурвалж)

Мөн Германы томоохон хэвлэл мэдээллийн байгууллага болох Spiegel Online-ийн мэдээлснээр “Монголоос уулын цэргүүдээ авах тусгай үүргийн нисэх хүчнийг Монголруу явах замд нь зогсоох тушаал гарчээ. Учир нь агаарын бэлэн байдлын баг дотроос корона вируст халдвар илэрсэн нь батлагдсан ажээ. Тиймээс онгоц нэн даруй буцжээ.

Мөн армийн хэвлэлийн төлөөлөгч “Цэргүүд Улаанбаатар дахь зочид буудалд байрлаж байгаа бөгөөд Герман руу буцах нислэг хийхэд бэлэн байна” хэмээн хэвлэлд мэдэгдэж байжээ.

Уг цэргийн анги нь Монгол Улс болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтын үйл ажиллагаанд оролцохоор ирсэн 23 дугаар бригадын цэргүүд ажээ.

Төстэй мэдээлэл

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Коронавирусийг над шиг устгаж байгаа биеийг эмч нар хараагүй гэж хэлсэн. Тэд миний ДНК-д шинжилгээ хийсэн. Тэгээд “Энэ бол ДНК биш, Энэ бол АНУ. Хэрэв Жо Байден коронавирусийн халдвар авсан бол үхчихсэн байх байсан” гэж эмч нар хэлсэн” гэсэн агуулгатай жиргээний скрийн шот олон нийтийн сүлжээгээр тараад буй. Тэгвэл Доналд Трамп ингэж […]

Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай” гэсэн агуулгатай Засгийн газрын тогтоолын зураг цахим орчинд тарсан юм.  Энэхүү тогтоолын зургийг нягтлахад ХУУРАМЧ болох нь тогтоогдлоо.    Юуны өмнө энэхүү зураг нь дээр дурдсанчлан цахим орчинд 11 дүгээр сарын 29-ний өдөр […]

Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн омикрон хувилбартай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр энэ талаарх иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл маш их тархаж байна. Германы институт нийт омикроны халдвараар өвчилсөн хүмүүсийн 96% нь вакцины бүрэн тунтай байсан гэсэн мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд таржээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. FactCheck: Германы Роберт Кохын институт […]

Мягмар гараг буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ын өдөр УОК хуралдсаны дараа нийслэлийн автомашины хөдөлгөөнийг илүү хумихаар шийдвэрлэсэн талаар мэдээлэхдээ хоорондоо зөрүүтэй тоонууд хэлсэн юм Мэдээллийн үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор тээврийн хөдөлгөөнийг нарийн цагийн хуваарьт шижлүүлсэн. Бид 17,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцоолсон. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний […]

Өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газрын албан ёсны мэдээллийг дамжуулдаг Zasag.mn сайтад “Маргаашаас хүүхдийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ” гэсэн мэдээлэл тавигдсан юм. Харин өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 14:00 цагт УОК-ын ээлжит хурлын дараа мэдээлэл хийх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх