Манай орон хүйтэн байгаа учраас гадаад орчинд вирус амьдрах нөхцөл байхгүй – НОТЛОГДООГҮЙ

ЭМЯ-ны 2020 оны арваннэгдүгээр сарын 22-ны 17:00 цагийн ээлжит хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирус бохирдсон орчинд 3-72 цаг байдаг гэсэн ДЭМБ-ын болон олон улсын эрдэмтдийн судалгаа байгаа. Одоо манай оронд хүйтэн байгаа учраас гадаад орчинд вирус амьдрах нөхцөл байхгүй. Зөвхөн дотоод бохирдсон орчин, цаас, гадаргуу зэрэг дээр 3-72 цаг амьдрах чадвартай. Иймээс ЭМЯ дотоод орчны цэнвэрлэгээ халдвагүйтгэлийг байнга хийх ёстой гэдгийг зөвлөж байна” гэсэн юм.

Түүний хэлсэнчлэн хүйтэн болсон тул коронавирус гадаад орчин амьдрах чадваргүй болдог гэсэн мэдээллийг бид нягталлаа.

Коронавирусийн болон бусад халдварыг хүйтэн уур амьсгал устгадаг ямар нэгэн шалтгаан байхгүй гэдгийг ДЭМБ мэдээлжээ.

Түүнчлэн хамгийн чухал нь гадаах орчны температур хэд байхаас үл хамааран хүний биеийн дулаан 36.5-27 градус байдаг. Тиймээс коронавирусийн халдвараас өөрийгөө хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь гараа тогтмол савандаж угаах, спиртэн суурьтай ариутгагчаар ариутгах юм хэмээн ДЭМБ зөвлөжээ.

Ийнхүү ДЭМБ-ын зөвлөгөөтэй нийцэхгүй байгаа тул 2020.11.24-ний 11:00 цагийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс “Өмнө нь та коронавирусийн халдвар хүйтэн агаарт байхгүй гэж хэлсэн. Коронавирусийн халдвар хүйтэн агаарт байхгүй, халдвар тархаахгүй гэсэн үг үү” хэмээн тодруулж асуухад тэрбээр

“Хамгийн гол нь хаана үржих вэ гэдэг дээр ярьсан. Битүү, агаар муутай орчинд вирус үрждэг. Үүнийг олон судалгаа харуулж өгч байгаа. Дөрөвдүгээр сарын дундуур БНСУ-ын караоке, баартай холбоотой өвчлөлүүд гарсан. Мөн манай оронд гарсан сүүлийн өвчлөлүүдийн зарим тохиолдлууд караокетэй холбоотой байгаа. Мөн дэлхий дахины олон судалгаа байна. Хүргэх үйлчилгээтэй, битүү, агаар муутай орчинд хадгалагдаж байсан сав, баглаа, боодлыг хадгалж байгаад энэнээс болж БНСУ-д өвчлөл гарсан тохиолдол байгаа. Ийм учраас бид агаарын солилцоог байнга хийх гэдгийг хэлсэн. БНХАУ-ын талаар олон судалгаа хэлж байсан. Гаднын орноос ирсэн хөлдөөсөн загас, хөлдөөсөн махны хайрцган дээрээс коронавирус илрүүлсэн. 

Миний хэлсэн утга бол манай оронд гадаа ийм  хүйтэн байгаа учраас гадаад орчин буюу агаарт коронавирус байх тохиолдол байхгүй. Энэ бол 2, 3 эрдэмтний хэвлэгдсэн судалгаан дээр байгаа. Харин дотоод орчинд, гадаргуу дээр, бохирдсон орчинд илүү байдаг гэдэг утгаар нь хэлсэн юм” хэмээн хариуллаа.

Дээр дурдсанчлан ДЭМБ коронавирусийг ямар ч цаг агаар дамжин халдварлаж болох бөгөөд хүйтэн цаг агаар үүнийг устгана гэж үзэх үндэслэлгүй гэж мэдэгдсэн. 

Тэгвэл НҮБ-ын Эрүүл мэндийн агентлаг вирус голчлон хүнээс тархдаг болохыг мэдэгджээ. Бороо, цас аливаа гадаргуу дээрх вирусийн ул мөрийг сулруулж болох ч гадаргуугаас дамжих нь цар тахлын гол шалтгаан гэж тооцогддоггүй. Харин хүний хөл хөдөлгөөн ихтэй газар вирус илүү амархан тархдаг бөгөөд хүйтэн цаг уурын гол нөлөө нь хүйтний эрч чангарахад хүмүүс гэртээ үлдэх магадлал өндөр байдагт оршинo гэдгийг эрдэмтэд хэлжээ. 

ДЭМБ болон бусад байгууллага агааржуулалт муутай битүү орчинд халдвар дамжих нь илүү хялбар болохыг анхааруулсан байна. 

Нягталсан: Ц.Тамир 

Төстэй мэдээлэл

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлал хийгээд буцсан билээ. Түүний айлчлалын үеэр “Хятадын гадаад яамны сайд Ван И монгол бүсгүйн өргөн барьсан ариун цагаан сүүнээс татгалзан, хэрэггүй гэчихээд явжээ” гэсэн постыг Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Үүнийг 4,000 хүн шэйрлэж, 707 хүн сэтгэгдлээ бичиж, 5,800 хүн лайк болон […]

ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин улс руу довтолж,

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад

Фэйсбүүк цахим хуудсанд covid19 халдвараас сэргийлэх зорилгоор “care”гэх

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн хэмээн нэгдсэн хуралдааны үеэр тайлбарласан юм. Түүний энгэртээ зүүсэн цэнхэр, нэрийн хуудасны хэмжээтэй зүйлийг хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга төдийгүй нэлээд гишүүд зүүсэн байв. Тэгвэл төрийн түшээдийн зүүж буй уг вирус устгагч зүүлт үнэхээр коронавирусийн халдвараас сэргийлж, амны хаалтыг орлож чадах эсэхийг нягталж […]

Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар “Миний өрөөний үүдэнд тавьсан халуун хэмжигчийг би хувийнхаа мөнгөөр худалдан  авсан” хэмээн зарлаж, “Биггрийн лайт” ХХК-иас тамга тэмдэгтэй 5,000,000 төгрөгийн баримтыг олон нийтэд дэлгэсэн. Хотын даргын уг мэдээлэл үнэн эсэхийг нягталж “Биггрийн лайт” ХХК-тай 969920**  утсаар холбогдон тодруулахад “Манай компани “Эко” нэртэй цэвэр ус болон “ICE” нэрийн баллонтой цэвэр усыг үйлдвэрлэж, түгээх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх