ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН

ӨНӨӨДӨР МОНГОЛД ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН

Өнөөдөр Монгол орны хэсэг газар газар хөдөлсөн тухай мэдээлэл цахим орчинд иргэдийн дунд түгсэн билээ.

Зарим уншигчдын хүсэлтээр энэ мэдээллийг нягталж шалгав.

ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН.

Бид Цаг уур орчны шинжилгээний газар болон Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай холбогдох гэсэн боловч утас нь холбогдсонгүй. Мөн дээрх газрууд газар хөдлөлтийн талаар ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байна.

Тиймээс газар хөдлөлтийн талаарх хамгийн шинэлэг мэдээллийг хүргэдэг АНУ, Япон болон бусад олон улсын мэдээллийн сувгуудыг шалгаж үзэхэд өнөөдрийн өдрийн 11 цагийн орчимд Монгол нутгийн баруун өмнөд хэсэгт (Завхан, Говь-Алтай аймаг) 5.5-5.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж бүртгэжээ.​​​​​

Төстэй мэдээлэл

Фэйсбүүкийн чатаар “Хөвсгөл аймагт шинэ коронавирусийн халдвар илэрсэн, улс орон дайны байдалтай адил хэмжээний онц байдал зарлаад байна, …” гэх зэрэг агуулга бүхий эмэгтэй хүний дуут мессеж фэйсбүүкийн чатаар ихээр тархаж байна. Тэгвэл уг мэдээллийг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газар үгүйсгэлээ. Тэд дээрх мэдээллийг ор үндэслэлгүй худал мэдээлэл гээд иргэдийг цааш түгээхгүй байхыг хүсчээ. Түүнчлэн […]

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа. Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ. Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай […]

Коронавирусийн эсрэг вакцины талаар үнэн, худал янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар байна. Энэ тухай мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, нягталж байхыг уншигчдадаа FactCheck.mn зөвлөж, зарим мэдээллийг нягтлан хүргэсээр байна. АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн мэдээллүүдийг нягтлан гаргасныг бид энэ удаа хүргэж байна. COVID-19-ийн эсрэг вакцинаас халдвар […]

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөн хоног үлдээд байна. Factcheck.mn сайт нэр дэвшигчид болон намуудын сонгогчдод ярьсан зүйлээс нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Бүгд найрамдах намын дарга, энэ удаагийн сонгуульд ШИНЭ-ээс өрсөлдөж буй Б.Жаргалсайхан тус эвслийн нэр дэвшигчдийн уулзалтын үеэр хэлсэн үгийг нягталж шалгалаа. Тэрбээр Сүхбаатар дүүрэг буюу 24-р тойрогт ШИНЭ эвслээс […]

Товч агуулга Томуугийн вакцин нь уг вирусийн идэвхгүйжүүлсэн буюу эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан, зохиомлоор дархлаа тогтоох тарилга. Харин mRNA бол вакцин үйлдвэрлэх шинжлэх ухааны дэвшилт технологи. mRNA нь шинэ технологи ч хүний ДНХ буюу удмын мэдээллийг өөрчлөх боломжгүй. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Вакцин нь нөхөн үржихүй, […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх