Цахим орчинд шуугисан зураг – Монгол биш, бас жинхэнэ биш!

”Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Хатан хайрхан. Эр хүн гарч болдгүй гэжийлээ шүү. Хиймэл дагуулаас авсан зураг болно. Яг хажуу дэргэдээс нь харвал энгийн л нэг том хайрхан. Эрт дээр үеэс Хатан хайрхан гэж нэрлэж ирсэн нь ч учиртай байх. Ер нь бол Ноён уулын салбарлаж гарсан” гэсэн тайлбартай уг зураг сүүлийн өдрүүдэд цахим орчинд ихээр цацагдав.

Зөвхөн дээрх хуудаснаас гэхэд нэг цагийн дотор 226 удаа дахин түгээжээ

Твиттерт мөн Сэлэнгэ аймгийн Хатан Хайрхан хэмээн тархав

Энэхүү зургийг нягталж шалгахад Монгол нутагт авсан зураг биш болоод зогсохгүй ерөөс бодит зураг биш гэдэг нь тогтоогдсон юм.

Уг уран бүтээл нь орчин үеийн урлагийн нэг төрөл болох Digital Sculpture буюу ДИЖИТАЛ УРАН БАРИМАЛ бөгөөд Jean-Michel Bihorel хэмээх уран бүтээлчийн бүтээл ажээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа дээрх бүтээлээ байршуулснаас хойш дэлхийн олон оронд уг зураг шуугиан тарьж байна.

Энэ зураг хаана вэ гэсэн асуултанд тэрээр “Миний компьютер дотор :)” хэмээн хариулжээ

Jean-Michel Bihorel нь Францын CG artist буюу компьютер графикийн (видео тоглоом, кинонуудад дижитал анимицийг 2D, 3D аргуудаар хийдэг) уран бүтээлч юм. Тэрээр 2008 оноос 3D арга хэрэгслээр дижитал дүрслэл бүтээх чиглэлээр ажиллаж байгаа нэгэн ажээ.

Төгсгөлд нь Хатан уулын байрлах газар зүйн солбицлын цэгээр гүүгл газрын зургаар дээрээс нь харагдах байдлыг уншигч та бүхэндээ сонирхуулъя.

Зурагнаас харахад мод ихтэй, хад чулуу багатай нь харагдаж байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Хатан уулын газар зүйн солбицлын цэг нь 44°38’34.59″N 106°36’56.64″E бөгөөд та ч мөн гүүгл газрын зураг дээр харах боломжтой юм.

Fact Check Mongolia

Төстэй мэдээлэл

COVID-19-ийн халдвар голомтлон гарсантай холбоотойгоор Баянзүрх дүүргийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулж буй. Энэ хүрээнд тус дүүргийн зарим хороо энэ тухай иргэдэд мэдээлэхдээ “Хэрэв шинжилгээнд хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авах болохыг анхааруулж байна” гэсэн зарыг фэйсбүүк хуудсаар түгээж байгаа юм. Энэ тохиолдолд Зөрчлийн […]

Handaa Byamba хэмээх фэйсбүүк хэрэглэгч долдугаар сарын 18-нд коронавирусийн талаар нэгэн пост оруулсныг 106 хүн шэйрлэжээ. Тэрхүү постод “Уханий хатгалгаа өвчин ( уушиг муу 450 хүний амь авсан!) болон коронавирус хэмээх нэг ч үхэлгүй ханиад хоёроо ялгаж салгаж ойлгооч!!! Одоогоос 40 орчим жилийн өмнө бэлгийн замаар халдварладаг дох өвчин гарангуут АНУ-ын ХӨСҮТ-ээс эмчлэх вакциныг 2 […]

Хадбаатар Бат-Ялалт гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.18-ны өдөр “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт хүүхэд төрдөггүй гэх юм. Ямар учиртай болохыг мэдэх хүн байна уу?” гэсэн пост оруулжээ. 68 хүн лайк дарсан уг постын доорх сэтгэгдлүүдийн дийлэнх нь тус сумынхныг уранаас болж хордсон гэсэн сэтгэгдлүүдийг бичжээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу FactCheck.mn нягталлаа. Factcheck: Дорноговь […]

COVID-19-ийн вакцин өөрөө хор үйлдвэрлэж байгаа талаар Канадын Онтарио дахь Гуэлфийн их сургуулийн вирусийн эсрэг дархлаа судлаач Байрам В. Брайдл радио нэвтрүүлгээр анх ярьж, S уураг өөрөө хортой хэмээн олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр “Сонсогч та бүхэн энэ дүгнэлтийг мэдэж авч байгаа хамгийн анхны хүмүүс. Коронавирусийн эсрэг бие үүсгэгчийг өдөөх S уураг нь хортой болохыг бид […]

Товч агуулга Хэдийгээр ДОХ өвчин нь вирусээр үүсгэгддэг

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх