Нүүдлийн шувуудаар дамжин КОВИД-19 халдвар тархах магадлал одоогоор тодорхойгүй

Мэдээ мэдээлэл

Нүүдлийн шувуудаар дамжин КОВИД-19 халдвар тархах магадлал одоогоор тодорхойгүй

Нүдлийн шувуудаар дамжин ковид-19 халдварлах магадлалтай гэх мэдээлэл нь одоогийн байдлаар тодорхойгүй юм байна.

Учир нь өнөөдрийн байдлаар коронавирусээр шувуу халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн нүүдлийн шувуудын далавчинд вирус тогтон ирэх магадлалтай гэх эрдэмтэд байгаа ч энэ нь бодит байдал дээр эргэлзээтэй, судлагдаж тогтоогдсон жишээ одоогоор дэлхийн аль ч улсад байхгүй ажээ.  

Зарим цахим хуудсуудаар мөн уг мэдээлэл цацагджээ

Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд тандалт шуурхай удирдлагын албаны дарга Д.Батжав тайлбарлахдаа “Тус вирусийн геномын дараалал нь сарьсан багваахайнаас илрүүлсэн вирустай төстэй боловч хүнд хэрхэн халдварласан нь тодорхой судлагдаагүй. Амьтнаас хүнд, ялангуяа нүүдлийн шувуунаас хүнд халдварласан тохиолдол яг одоогоор байхгүй. Мөн шувууны томууны халдвартай огтхон ч хамааралгүй юм. Малчид, орон нутгийнхан тус вирус нь нүүдлийн шувуудаар дамжиж орон нутагт тархана гэдэг мэдээлэл итгэх хэрэггүй бөгөөд айж сандрах шаардлагагүй” гэв.

 

А.Амартүвшин, Ж.Эрдэнэцэцэг

Fact Check Mongolia 

Санал асуулга

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.