“Gogo news” хэмээх фэйсбүүк хуудас ХУУРАМЧ!

Сүүлийн өдрүүдэд мэдээ, мэдээллийн gogo.mn сайт мэт харагдах зорилготой “Gogo News” гэсэн нэртэй фэйсбүүк хуудас идэвхтэйгээр мэдээлэл түгээх болжээ.  

Уг хуудсыг нягталж шалгахад ихэнхдээ gogo.mn сайтын албан ёсны хуудсаар түгээгдэж буй мэдээ, мэдээллийг давхар түгээдэг боловч дундуур нь илт сэтгүүл зүйн шаардлага хангаагүй, ёс бус үг хэллэг ашигласан, хандалт авах зорилготой мэдээллүүдийг түгээж иргэдийг хууран мэхэлж байна. 

Ихэнхдээ мэдээ, мэдээлэл түгээдэг хуудас нь “media”, “news” зэрэг хэвлэл мэдээлэлтэй холбоотой ангилалд оруулсан байдаг. Гэтэл уг фэйсбүүк хуудсын “about” хэсгийг хэрвал өөрийгөө “politician” буюу улс төрч гэсэн ангилалд оруулжээ. Түүнчлэн цахим хуудасруугаа шилжих ёстой холбоос дээрээ http://news.mn/ хэмээн байршуулсан боловч ч news.mn сайттай албан ёсны холбоо, хамаарал байгүйг тус сайтын холбогдох эх сурвалж хэллээ. 

Бас нэгэн сонирхолтой зүйл нь дээрх хуурамч хуудас анх 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр “Амар Мижид” нэртэй байгуулагдсан хэдий ч гуравдугаар сарын 21-ний өдөр хүртэл нэрээ хэд хэд сольжээ. Нэрээ хэзээ, хэрхэн сольсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харж болно. 

Энэ мэт хуудсуудыг хандалт авч, лайкын тоогоо өсгөх, улмаар түүнийгээ хэн нэгэнд зарж болруулан мөнгө олох зорилготойгоор ажиллуулах тохиолдол их байдаг. Тиймээс сонгууль дөхөж буй энэ цаг үед иргэд мэдээллийг авахдаа харсан бүхэндээ итгэлгүй, урьд өмнөхөөсөө илүү шүүлтүүртэйгээр хүлээн авах шаардлагатай болж буйг энэ мэт жишээ харуулж байна. 

Мэдээллийг нягталсан: Fact Check Mongolia

Төстэй мэдээлэл

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ.  Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах […]

Монгол Улс Media фэйсбүүк группт “Д.Сумъяабазар: Иргэд ухамсартай байвал хөл хорьж, цагдахгүй” гэсэн мэдээг оруулжээ. Ингэхдээ “Ард түмэн ухамсаргүйдээ яасан юм бэ. Эцсийн эцэст улстөрчид л ард иргэдийг турхирч байгаагаас биш эгэл жирийн иргэд ар гэртээ байх нь байж, ажлаа хийх нь хийгээд мөрөөрөө л байна даг. Хотын дарга та багахан шиг даапална уу” гэсэн […]

Хоёр цагийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цагийн үед “Хөдөлмөрийн Үндэсний Нам – ХҮН” гэсэн фэйсбүүк хуудсаар өчигдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаалын талаар “ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙ ЖАГСААЛЫГ ЯАЖ САМАРСАН БЭ⁉” гэсэн гарчигтайгаар  оруулсан постыг 3.4К хүн хуваалцаж, 336 хүн коммент бичсэн байна. Энэхүү пэйж хуудсыг нягтлахад хуурамч болох нь батлагдлаа. […]

Товч агуулга Хүүхдийн хөгжлийн гаж нөлөөтэй холбоотойгоор КОВИД-19-ийн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх