Ивермектин (Ivermectin) агуулсан ивомек тариа хэрэглэсэн малын мах корона вирусээс сэргийлэх үү?

Коронавирустай холбоотой үнэн, худлын аль нь болох нь эргэлзээтэй мэдээллүүд цахим орчинд их гарч байна. Энэ сарын эхээр Австралийн Монашийн их сургуулийн Био анагаахын хүрээлэнгийн эрдэмтээр ахлуулсан судлаачид ивермектин (ivermectin) хэмээх бодис нь эсийн өсгүүрт коронавирусын эсийн бүтцийн үржих чадварыг 48 цагийн хугацаанд дарангуйлж буйг тогтоосон судалгааны дүнгээ танилцуулсан. 

Монголд малчид ивомекийн бүлгийн бэлдмэлүүдийг малын зарим төрлийн паразитын гаралтай өвчинд хэрэглэдэг. Манайд малчдын өргөн хэрэглэдэг ивомек тарилгад ивермектин (ivermectin) нэг хувиар агуулагддаг байна.

Ивермектин (ivermectin), ивомек, монгол малын мах, коронавирус гэсэн эдгээр үгсийг зарим иргэд шууд өөр хооронд нь хамаатуулан шинжлэх ухааны үндэслэлгүйгээр андуу ташаа мэдээлэл цахим орчинд гаргаж байгаатай холбоотойгоор бид эрдэмтдээс тодруулга авлаа. (Зарим цахим орчинд тархсан сошиал постуудыг бичвэрийн төгсгөлөөс үзнэ үү)

Нягтлахуй 1:

Мал эмнэлгийн хүрээлэнгийн төслийн удирдагч, Академич, ШУ-ны доктор, профессор Я.Ганболд: 

Үүнийг коронавирусын эсрэг хэрэглэнэ гэж хэлэх боломж байхгүй. Ивомек тарьсан малын мах идэх юм бол монгол хүн коронавирусээр өвчлөхгүй гэдэг мэдээлэл явж байна. Энэ бол ташаа. Ивермектин, авирмектин гэдэг бодисууд өөрийнхөө үйлчилгээг паразитын эсрэг үзүүлээд тэр үйлчилгээг үзүүлсний дараагаар биеэс гадагшлаад явдаг. Өвчин үүсгэж байгаа паразит хорхойнд байдаг гаматосны хүчил гэдэг тэр бодисыг хоригт оруулаад, энэ хоригийн улмаас амьсгалын боогдуулж хорхойг үхүүлдэг. Ивомекийг тарьснаас 28-36 хоногийн дараа малын мах сүүг хүнсэндээ хэрэглэх ёстой.

Нягтлахуй 2: 

МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын мэргэжилтэн Х.Бодьсайханы 2018 оны 12-р сарын 12-нд ikon.mn мэдээллийн сайтад нийтлэгдсэн ярилцлагаас:

Нэмэлт мэдээлэл 1: 

The FDA-approved Drug Ivermectin inhibits the replication of SARS-CoV-2 in vitro” гэх судалгааны материал энэ сарын 3-ны өдөр онлайнаар sciencedirect.com хэмээх шинжлэх ухааны нийтлэл, судалгааны сайтад тавигдсан. Салбарын бус уншигчид уг судалгааны гарчигт буй “in vitro” гэх үг нь эсийн өсгүүрт буюу амьд биетээс ангид орчинд гэсэн санааг агуулж буйг анхаарч унших нь хамгийн чухал. Товчхондоо дээр өгүүлсэнчлэн туршилт эсийн өсгүүрт хийгдсэн, үр дүн нааштай гарсан. Бүх дэлхий нийтийн хүсэн хүлээж буй вакцины түвшинд хүртлээ уг судалгаа, туршилт нь олон үе шатыг давах аж.

Судалгааны нийтлэлийн онцлох тодотгосон санааг англиас монгол руу сийрүүлснийг эндээс үзнэ үү.

  • Ivermectin is an inhibitor of the COVID-19 causative virus (SARS-CoV-2) in vitro. Ivermectin  нь амьд биетээс ангид байгаа коронавируст халдвар үүсгэгч вирус (SARS-CoV-2)-ын цаашдын үр нөлөөг хязгаарлана
  • A single treatment able to effect ∼5000-fold reduction in virus at 48h in cell culture. Нэг удаагийн эмчилгээгээр эсийн өсгүүрт вирусын нөлөөг 5000 дахин бууруулах үр нөлөөтэй.
  • Ivermectin is FDA-approved for parasitic infections, and therefore has a potential for repurposing. Ivermectin нь АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас (FDA) зөвшөөрөгдсөн шимэгч чанартай халдварт хэрэглэдэг эмийн бүтээгдэхүүн юм. Тиймээс цаашид өөр зорилгоор ашиглах бүрэн боломжтой.
  • Ivermectin is widely available, due to its inclusion on the WHO model list of essential medicines. Ivermectin нь ДЭМБ-ын зайлшгүй эмийн загвар жагсаалтад байдаг тул олдоц ихтэй байдаг.

Нэмэлт мэдээлэл 2: 

Монголд ивомекийн төрлийн 40 орчим бэлдмэлийг мал эмнэлэгт хэрэглэгдэг байна. Эм бүр өөрийн хэрэглэх заавар, санамжтай. Эмийн зохисгүй хэрэглээ нь эмийн цаашдын үйлчлэлийг сулруулах зэрэг маш олон төрлийн сөрөг үр нөлөөтэй. Тухайлбал ивомекийн найрлагад байгаа бодис нь малын яс, бөөр, өөх, булчин мах, элгэнд хуримтлагддаг. Цаашлаад хүнд хорт хавдар бий болгох эрсдэл дагуулдаг байна.  

Цахим орчинд түгсэн зарим постуудаас:

Мэдээллийг нягталсан: Fact Check Mongolia

О.Болор-Эрдэнэ (NTV)

Ч.Сумъя (Алтан Говь ТВ)

Ц.Сувданцэцэг (MCIR)

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 18:55 цагт “ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна” хэмээн мэдээлжээ. Бид энэхүү мэдээллийг үнэн эсэхийг холбогдох газруудаас тодрууллаа. Улсын онцгой комисст энэ санал ирсэн эсэх талаар Шадар сайдын хэвлэлээс 21:27 цагт тодруулахад “Хөл хориог сунгах эсэх талаар бүх яамдаас санал […]

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан 2021.04.07-ны өдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Жирэмсэн хүмүүст вакцины үр дүнгийн мэдрэг байдлын судалгаа хийгдэж байна. Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Уг мэдээллийг нягталлаа. “Вакцин хийлгэсэн бол жирэмсэн болохоос аль болох хамгаалах хэрэгтэй”. Factcheck: Хэрэв та одоо болон ирээдүйд жирэмслэхээр төлөвлөж […]

Zorigtbaatar Nergui Borjigon гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч БНХАУ-ын

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх талаар янз

Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр ойрын өдрүүдэд түгээмэл гарч байна. Цар тахлын энэ үед худал мэдээлэл нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ихээхэн уршигтай тул мэдээллийг баттай эх сурвалжаас авч, нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа.  Ялангуяа, Монгол Улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлж байгаа энэ үед хуурамч мэдээлэл түгээх нь иргэдийг […]

“Шинэ вирус Лямбда нь Дельтагаас 2 дахин аюултай Сэрэмжлүүлж байсан “супер мутант” мөн, 3 аюултай мутант нийлэгжжээ. ЭМЯ ард түмэн тэмцэлд бэлэн байх ёстой Зайнаас ч халдварлана Яаралтай Спутник, ганц аврал!” гэсэн мэдээллийг Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч постолжээ. Түүний постыг 157 хүн шэйрлэж, 1К хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: COVID-19 цар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх