Covid-19-ийн тухай дуу бүтээсэн нь үнэн

“Монгол улс Корона вирусын тухай дуутай болсон гэж сонслоо. Энэ үнэн үү? Өвчин зовлонгоор дуу хуур хийгээд болж байгаа юм уу? Үүнийг шалгуулмаар байна.” гэсэн иргэний хүсэлтийн дагуу дээрх мэдээллийг нягталж шалгалаа.

Ийм дуу зохиож дуулсан нь үнэн байна. Дууны клипийг Дорноговь аймгийн ЗДТГ-ын фейсбүүк хуудас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд анх байршуулсан нь өнөөдрийн байдлаар 450 орчим шэйр аваад байна.  

Дууны клип “Дорноговь аймгийн Онцгой комисс үзүүлж байна” гэсэн бичвэрээр эхэлж, улмаар эхний 50 секунд Ерөнхий сайд, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд аймгийн Засаг дарга, УОК-ийн хурал, ЭМЯ-ны хэвлэлийн бага хурал зэрэг “албаны протокол” маягийн дүрсээр үргэлжилнэ.

Цаашид онцгой нөхцөл байдлын үеэр хэрэгжүүлж буй үйл явдлын бодит дүрсийг тусгажээ. Уг дууг Дорноговь аймгийн “Саран хөхөө” чуулгын дэргэдэх “Муза” хамтлаг дуулж дүрсжүүлсэн байна. Дууны аяыг тус чуулгын ая зохиогч А.Энхнаран хийсэн бөгөөд ямар нэг Солонгос дуунаас хуулбарлаагүй гэж хамтлагийн ахлагч Баяраа хэллээ. Учир нь уг хамтлагийн өмнө нь дуулсан “Цасан гоо” дууг олон нийт Солонгос дуунаас хуулбарласан хэмээн шүүмжилж байжээ. Дууг хамтлагийнхан өөрсдөө санаачлан бүтээсэн бөгөөд аймгийн Засаг даргаас санхүүгийн дэмжлэг хүссэн гэнэ.

Өчигдөр Дорноговь аймгийн Онцгой Комиссын хуралдаанаар уг дууны санхүүжилтэд зориулж 6 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Гэхдээ энэ мөнгийг Covid-19-ийн эсрэг олон нийтийг уриалсан богино хэмжээний шторконд мөн зарцуулна гэж хамтлагийн ахлагч бидэнд ярьсан юм. МонЦаМэ-гийн мэдээлснээр бол Дорноговь аймгийн Онцгой комиссын ажлыг дэмжиж байгууллага аж ахуй нэгжүүдээс нийт 597 орчим сая төгрөгийн хандив цугласнаас 499 орчим саяыг өчигдрийн байдлаар зарцуулаад байна.

Хамтлагийн ахлагч бидэнд “Аймгийн Онцгой Комиссоос уг дууны санхүүжилтэд 6 сая төгрөг гаргахаар болсон” гэж хэлсэн ч өнөөдөр Дорноговь аймгийн Онцгой комисс уг санхүүжилтийг гаргахгүй хэмээн албан ёсоор мэдэгдэв.

Мэдээллийг нягталсан:

Г.Жавзмаа /Дефакто газет/

Б.Мягмарсүрэн / “Завханы мэдээ” сонин/

Ц.Чимэддондог /MCIR/

Төстэй мэдээлэл

Өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн хэмээн нэгдсэн хуралдааны үеэр тайлбарласан юм. Түүний энгэртээ зүүсэн цэнхэр, нэрийн хуудасны хэмжээтэй зүйлийг хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга төдийгүй нэлээд гишүүд зүүсэн байв. Тэгвэл төрийн түшээдийн зүүж буй уг вирус устгагч зүүлт үнэхээр коронавирусийн халдвараас сэргийлж, амны хаалтыг орлож чадах эсэхийг нягталж […]

Товч агуулга 2021-2022 онд хүүхдүүдийн нас баралт 8,200%

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх талаар янз

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч наймдугаар сарын 26-д дараах постыг оруулжээ. Уг постод 428 хүн лайк дарж, 59 хүн сэтгэгдэл бичиж, 126 хүн цааш нь түгээсэн байна. Уг агуулгыг нягталлаа. FACTCHECK: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) COVID-19 вакцины гурав дахь тунг хийлгэх албан ёсны заавар, зөвлөмж гаргаагүй. Учир нь гурав дахь тунгийн ашиг тус, аюулгүй байдлын талаарх […]

Коронавирусийн эсрэг вакциныг зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийн

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх