Фэйсбүүкийн шинэ эможи идэвхжүүлэхийн тулд лайк дарж, шэйр хийнэ хэмээх мэдээлэл худал цацав

Фэйсбүүк цахим хуудсанд covid19 халдвараас сэргийлэх зорилгоор “care”гэх шинэ эможи нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэж олон нийт хэрхэн энэ эможийг өөрийн утсан дээр үүсгэх талаар асуултууд гарч эхэлсэн юм. Харин “Care emoji in the world” цахим хуудсаар дараах 3 шаардлагыг биелүүлсэн тохиолдолд эможи гарч ирнэ хэмээжээ. Үүнд: 

“1. Манай хуудсыг лайк дарах

2. Дурын 3 групп шэйр хийж, 3 найзаа меншион хийх

3. Коммент хэсэгт #care_emoji_react_on гэж бичих

4. Хамгийн сүүлд нь фэйсбүүкээ log out хийгээд хариу орох

Ердөө эдгээр алхам хийхэд л шинэ эможи тань 10 минут дараа орох болно.”

Гэж мэдээлсэн байна. Энэхүү пост 48 цаг хүрэхгүй хугацаанд олон мянган хүмүүст хүрч 13 мянган хүн лайк дарж, 51,5 мянган хүнд коммент бичиж, 46,9 мянган хүн хуваалцжээ. 

Уг постыг иргэдийн зарим нь худал хэмээн ялгаж таниж буй хэдий ч дотор нь итгэн үнэмшиж буй иргэд маш их байгааг дээрх хандалтын үзүүлэлтээс харагдаж байна. Тухайлбал тэд, болохгүй байна. Та нарынх болж байна уу, худлаа шүү гэсэн хүмүүсийн хариунд за яахав ээ зэрэг байдлаар хандсан сэтгэгдлүүд үлдээжээ. Мөн хандсан хүмүүсийн ихэнх нь гадаад иргэд байна. 

Энэ хаяг шинэ эможийг идэвхжүүлэх эрхтэй цахим хуудас гэж өөрсдийгөө бичсэн хэдий ч итгэл үнэмшилгүй. Үг хэллэг нь аман ярианы бөгөөд албан бус зэргээс гадна “ганц л амьдарна” зэрэг пост оруулжээ. Хамгийн анхны пост 4 сарын 15-ны өдөр орсон. Нийт 4 пост нийтэлсэн байна. 

Гадны технологийн сайтад мэдээлснээр фейсбүүкийн шинэ эможи нь эхлээд АНУ-д хүчинтэй, та фэйсбүүкийн аппликэйшнээ устгаж, утсандаа дахин суулгаснаар идэвхжинэ гэжээ. Зарим утсанд нэмэлтээр VPN аппликэйшнийг суулгаж, байршлаа АНУ тохиргоонд оруулан фэйсбүүк аппликэйшнийг устгаж дахин татна гэсэн байна. Тиймээс ямар нэгэн лайк дарж, шэйр хийх зэрэг нь ямар ч нөлөөгүй бөгөөд хандалт авах зорилгоор худал мэдээлэл тараасан байна. Тодруулбал пост төвигдсах үед 4648 лайктай байсан энэ цахим хуудас 12 цагийн дотор 60,587 болж нэмэгджээ. 

Иргэдийг мэдээллээ нягталж, эх сурвалжаа сайн баталгаажуулж худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна. 

Мэдээллийг нягталсан: Fact Check Mongolia

О.Болор-Эрдэнэ (NTV)

Ч.Сумъя (Алтан Говь ТВ)

Ц.Сувданцэцэг (MCIR)

Төстэй мэдээлэл

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ фэйсбүүк дэх албан

УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 18:55 цагт “ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна” хэмээн мэдээлжээ. Бид энэхүү мэдээллийг үнэн эсэхийг холбогдох газруудаас тодрууллаа. Улсын онцгой комисст энэ санал ирсэн эсэх талаар Шадар сайдын хэвлэлээс 21:27 цагт тодруулахад “Хөл хориог сунгах эсэх талаар бүх яамдаас санал […]

“Монгол Улсыг CNN-ээр Хятад вакцины туршилтад ороод улсаараа сүйрч байгаа гэдгийг зарлачихлаа даа, хөөрхий дөө мунхаг ард түмэн” гэх постыг Bilgee Mongolia нэртэй Фэйсбүүк хэрэглэг нийтэлжээ. Түүний постыг 913 хүн шэйрлэж, 160 хүн лайк дарсан байна. Уг постыг нягталлаа. Factcheck: CNN агентлагийн Хонг Конг дахь сурвалжлагч Дэвид Кулвер дээрх мэдээллийг бэлтгэжээ. Мэдээний хураангуй орчуулгыг хүргэе. […]

Фэйсбүүкийн чатаар “Хөвсгөл аймагт шинэ коронавирусийн халдвар илэрсэн, улс орон дайны байдалтай адил хэмжээний онц байдал зарлаад байна, …” гэх зэрэг агуулга бүхий эмэгтэй хүний дуут мессеж фэйсбүүкийн чатаар ихээр тархаж байна. Тэгвэл уг мэдээллийг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газар үгүйсгэлээ. Тэд дээрх мэдээллийг ор үндэслэлгүй худал мэдээлэл гээд иргэдийг цааш түгээхгүй байхыг хүсчээ. Түүнчлэн […]

Товч агуулга хоёр дахь удаагаа ийм мэдэгдэл хийж байна гэсэн боловч өмнөх мэдэгдэл нь ОХУ-аас Киев рүү хийсэн удаа дараагийн пуужингийн дайралтын талаар 2023.05. 29-нд өшөө авах болно гэдгээ мэдэгдсэн Ч. Пүрэвсүрэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч Украины Тагнуулын төв газрын даргатай холбоотой мэдээллийг оруулжээ. Уг мэдээлэлд “Украйны Тагнуулын Төв Газрын дарга Кирилл Буданов гэгч энэ төрийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх