С.Эрдэнэ даргын хэлсэн “3000 гаруй сэтгүүлч”, “300 гаруй сэтгүүлч” – аль аль нь ХУДАЛ!

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  нь албан ёсны “Erdene Sodnomzundui” фэйсбүүк хуудсандаа “2019 он, 2020 оны эхний хагасын байдлаар 3000 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан хуулийн байгууллагад дуудагдаж, Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн” гэх мэдээллийг бичсэн байв.

Түүний фэйсбүүк хуудсаараа тараасан мэдээлэл нь Zarig.mn, Shuud.mn, Засгийн газрын мэдээ сонинд бүрэн эхээрээ нийтлэгдсэн.  Харин Засгийн газрын мэдээ сонинд нийтлэгдэхдээ “…3000 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан…” гэх өгүүлбэр хасагдсан байв.

Мөн Ардчилсан намын дарга С. Эрдэнэ нь “2019-2020 онд 300 гаруй сэтгүүлч, хэвлэлийн ажилтан ямар нэгэн байдлаар шүүх, цагдаагийн байгууллагад дуудагдсан, байцаалт дарамтад өртсөн” гэж даваа гаригт МҮОНТВ-ээр ярьжээ.

Энэхүү мэдээллийг нягтлах зорилгоор Глоб Интернэшнл төвийн энэ жилийн тавдугаар сард танилцуулсан Хэвлэлийн эрх чөлөөний тайланг  харахад 2019 онд нийт 15 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсэн байна.

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “2019 онд Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйлээр 15 сэтгүүлч, 2020 оны эхний 4 сард Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр 5 сэтгүүлч цагдаагийн байгууллагад шалгагдсан байна” гэв.

Тэгэхээр Фэйсбүүк компнаниас баталгаажуулагдсан албан ёсны хуудсаараа “3000 гаруй сэтгүүлч” гээд, мөн МҮОНТВ-ээр “300 гаруй сэтгүүлч” хэмээн хэлсэн түүний энэ үгийн аль аль нь Глоб Интернэшнл төв болон  Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээлэлтэй хол зөрж буй юм. 

Мэдээллийг нягталсан: Fact Check Mongolia 

Төстэй мэдээлэл

Үргэлжлэл… Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар сонгогдсон хотын дарга нарын нийтэд зарлаад биелүүлээгүй ажлуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Засгийн газар, хотын дарга хамтраад хэрэгжүүлж чадаагүй ажлаар их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тухай шийдвэрүүдийг эргэн сануулж байна. Эл санаачилга гарсан ч хэрэгжилгүй ийнхүү 14 дэх жилтэйгээ золгож байна. 2010.06.09 Засгийн газрын хуралдаанаар их сургуулиудыг […]

Хятадын Жейжиан мужийн Вэнжоүд “мутацад орсон коронавирус” илэрсэн гэх цуу яриа Хятадад дэгджээ. Тодруулбал, Вэнжоүд халдвар авсан нь тогтоогдсон 490 тохиолдол бүртгэгдсэн ба тэдний 40% нь Уханийхаас тэс өөр, мутацлагдсан вирусийн халдвар гэсэн мэдээлэл таржээ. Дээрх хуурамч мэдээлэл хүмүүсийг сандралд оруулсан төдийгүй Хятадад Вэнжоүгийн хүмүүсийг адлах болжээ. Өчигдөр хэвлэгдсэн Бүх Хятадын Халдвараас Урьдчилан Сэргийлэх Анагаахын […]

Саримс идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд тархаж байна. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас мэдээлсэн. Саримс нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч #COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ.

Товч агуулга Зургаан сартайгаас доош насны хүүхдийг ээж нь вакцин хийлгэсний дараах эхний 48 цагт хөхүүлэхдээ болгоомжтой байхыг судлаачид сануулаад судалгааны үр дүнд вакцинжуулалт нь аюулгүй байсан гэдгийг хэлжээ. Аль нэг вакцин нь хөхөөр хооллож буй нярай хүүхдэд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй. Вакцин нь эхчүүдийн хөхний сүүнд коронавирус буюу SARS-CoV-2-ыг таньдаг эсрэгбие, тэр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх