УИХ-ын дарга ажлын тайландаа иргэдэд буруу ойлголт төрүүлэх мэдээлэл оруулжээ

Долоо дахь удаагийн парламентын хугацаа дуусаж, гишүүд ажлын тайлангаа иргэдэд хүргэж байна. Зарим нэр дэвшигчид ажлын тайлан нэрээ хийгээгүй ажлаа хийсэн мэтээр зөрүүтэй мэдээллүүд оруулж байна гэсэн уншигчдын хүсэлтийн дагуу factcheck.mn мэдээллийг нягтлан хүргэж байгаа билээ.

Бид энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын 2016-2020 оны ажлын тайлангаас онцолж байна. Монгол төрийн шинэчлэл бүлгийн эхний хуудаснаа тэрбээр татварын шинэчлэл хийж, нэг хувийн татварын тогтолцоо нэвтрүүлсэн талаар дурджээ.

Ингэхдээ

  • Орон сууцны татварын хөнгөлөлтөөр өрх бүрд 6 сая төгрөг хүртэл олгогдоно
  • Орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн татварыг 50-90 хувь хөнгөлнө 

гэсэн буруу ойлголт төрүүлэх мэдээллийг оруулсан байна.

Учир нь татварын орон сууцны татварын хөнгөлөлтөөр өрх бүрд 6 сая төгрөг хүртэл олгогдохоор болсон гэдэг нь шинээр татварын хөнгөлөлт авах гэж буй хүн бүрд энэ боломж олгогдох мэтээр ойлгогдож байгаа юм. Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын багц хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс орон сууцны гэрчилгээ нь гарсан тохиолдолд буцаан олголтын 6 сая төгрөг авах боломж нь бүрдэнэ. Харин 2019 онд орон сууцных нь гэрчилгээ гарсан бол орон сууцны хөнгөлөлтийн зургаан сая төгрөгийн буцаан олголтыг авах боломжгүй байхаар хуульд журамласан.

Тиймээс өрх бүр энэ боломжийг эдлэхгүй, шинээр орон сууц худалдан авч байгаа иргэдэд ч энэ боломж олдохгүй. Зөвхөн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан орон сууц худалдаж авсан өрхүүдэд л хамааралтай заалт юм.

Хоёрдугаарт “Орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн татварыг 50-90 хувь хөнгөлнө” хэмээн оруулсан нь мөн л буруу ойлголт төрүүлж байна. Улаанбаатар, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хот болсон Дархан, Эрдэнэт хотуудаас бусад аймагт үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой мэтээр ойлгогдож буй ч 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 22.5.1.аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан албан татвар ногдох орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан юм.

Өөрөөр хэлбэл бүх аймаг энэ хөнгөлөлтөд хамаарахгүй, нийслэлээс хэдэн км-ийн зайтайгаас хамаарч хөнгөлөлтийг эдлэх боломжтой юм.

Бэлтгэсэн: Fact Check Mongolia 

Төстэй мэдээлэл

Мягмаржав Чойсүрэн хэмээн фэйсбүүк хаягнаас “Вакцин тариулсан эрэгтэй, эмэгтэй залуус 5 жилийн дотор хүүхэдтэй болж болохгүй гэнэ. Энэ юу гэсэн үг вэ, үр удмыг таслах уу” гэсэн пост оруулжээ. Уг постыг 233 хүн цааш түгээж, 75 хүн сэтгэгдэл бичиж, 78 хүн лайк даржээ. Мягмаржав Чойсүрэнгийн түгээсэн мэдээллийг бид нягталлаа. Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын […]

Коронавирусийн эсрэг вакциныг зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийн

Amraa Ch гэх фэйсбүүк хэрэглэгч “Одоогоор вакциныг халсан

Коронавирусийн цар тахал Монгол Улсад голомтлон халдварласнаас хойш тус өвчинтэй холбоотой хуурамч зөвлөгөө олон нийтийн сүлжээнд ихээр тарж, иргэнд түүнийг нь хуваалцсаар байна. Иймд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэн худал болохыг заавал нягталж байж туршихыг сануулаад уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг UNICEF-тэй хамтран нягталснаа хүргэе. Олон нийтийн сүлжээд “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх