Ж.Батзандан: Үндсэн хуульд 4-5 нэмэлт өөрчлөлт ШИНЭ намын санаачилгаар орсон – ХУДАЛ

УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн намын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн заримыг нь өөрийн намын санаачилга мэтээр ярив.

Тодруулбал, энэхүү хурлын үеэр тэрбээр Үндсэн хуульд оруулсан 30 гаруй нэмэлт, өөрчлөлтийн 4-5 нь ШИНЭ намын санаачилгаар орсон нэмэлт өөрчлөлт гэдгийг хэлсэн юм.

Ингэхдээ тэрбээр“Нэгдүгээрт, Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгох заалт. Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу стратегийн ордуудын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухай заалт хэрэгжиж эхэллээ. ШИНЭ намын санаачилгыг дэмжиж өгсөн ард түмэндээ талархал илэрхийлж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуульд орсон хоёр дахь заалт нь хариуцлагагүй, сахилга батгүй, гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг эгүүлэн татах заалт. Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт хэрэгжиж эхэлж байна. Гурав дахь заалт бол Монгол Улсын Засаг захиргааны хамгийн том нэгж болох Баянзүрх, Сонгинохайрхан, Дархан, Орхон гэх мэт аймагт реформ хийх эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн. ШИНЭ намын санаачилгыг дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн том өөрчлөлт бол шүүхийн шинэчлэлтэй холбоотой заалт. Хонгилын шүүхийн системийг өөрчлөхийн тулд ШЕЗ-ийг 12 гишүүнтэй болгох заалт байсан” гэдгийг хэлсэн юм.

Тэгвэл эдгээр өөрчлөлтийн анхны санаачилга нь тус намынх байсангүй.

2019 оны тавдугаар сар буюу тус нам дөнгөж байгуулагдаж байх үед иргэдээс ирсэн саналын дагуу гишүүнийг эгүүлэн татах заалтыг хуульд оруулахаар болсон талаар МАН-ын бүлгээс мэдээлж байв. Энэ дагуу ажлын хэсэг ажилласны үндсэн дээр эгүүлэн татах заалтыг төсөлд оруулсан.

Харин зургаадугаар сарын 13-ны өдөр буюу ШИНЭ нам байгуулагдаж, анхны хурлаа хийснээс 9 хоногийн дараа болсон Төрийн байгуулалтын байнгын хуралдааны үеэр Л.Болд, Ж.Батзандан нар баялагийн тэгш хуваарилалттай холбоотой ямар нэг заалт оруулаагүй болохыг байнгын хорооны санал дүгнэлтээс харж болно. Энэ өдрийн хуралдаанаар мөн л засаг захиргааны нэгжийн талаарх асуудлыг авч хэлэлцсэн юм.

Эдгээр мэдээлэл бүгд байнгын хорооны хуралдааны тэмдэглэлд үлдсэнийг харж болно. Өөрөөр хэлбэл, иргэдийн саналаар нэмэгдсэн эгүүлэн татах болон баялгийн тэгш хувиарлалттай холбоотой заалтуудыг ШИНЭ намын дарга Ж.Батзандан өөрийн намын санаачилга мэтээр ярив.

Бэлтгэсэн: Fact Check Mongolia 

Төстэй мэдээлэл

Жорлон угаадаг шингэнээр цистит эмчилж байгаа гэсэн бүтээгдэхүүний сурталчилгаа фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүрч байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Эрсаг Эко Эмчилнэ, Энхээ Болормаа, Мандахжаргал Лхамсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчид “Бөөс, хуурс, шивэр, хулмас асуудал болоод байна уу? Тэгвэл Турк улсад үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай, химийн бодисгүй, бактер болон мөөгөнцөрийн эсрэг олон үйлдэлт бүтээгдэхүүнийг […]

АН-ын сонгуулийн штабаас “Хар тамхи, хар жагсаалт, хар бүхнээс салж төрөө засъя” гэх видео контентыг гаргажээ. Тухайн контентод УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Жаргалтулгын Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулан, цагдан хорионоос суллагдаж, тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа хийн, сонгогдохоор улайрч байна гэх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл уг асуудлыг нягтлахад дээрх мэдээлэл […]

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.06.24-нд коронавирусийн эсрэг вакцины хүүхдүүдэд үзүүлж буй нөлөөллийн талаар нэгэн пост оруулсныг 1.8К хүн шэйрлэж, 1.5К хүн лайк даржээ. Уг постод: “ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлаж буйгаа зарлалаа. “Том хүн, эмч нар, настан нарыхаа урдуур оруулж хүүхдүүдийг вакцинжуулж болохгүй гэдгийг дэлхийн бүх улс орнуудад Зөвлөмж болголоо! […]

Иргэний хөдөлгөөний намын дарга асан Ж.Занаа КОВИД-19-ийн эсрэг вакцины найрлагын талаар пост оруулсныг 33 хүн цааш хуваалцжээ. Цар тахлын энэ үед ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, түүнд нь нэг хүн итгэхэд л эрүүл мэндээрээ үнэлж баршгүй хохирол амсах эрсдэлтэй.  Иймээс түүний пост дахь мэдээллийг нягтлан хүргэхдээ коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж байхыг дахин дахин […]

Вакциныг албадан хийж байгаа гэж үзэж буй иргэд Нюрнбергийн шүүхэд хандах эрхтэй хэмээх пост цахим орчинд тархаад буй. Тухайлбал, Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Вакциныг албадан хийж байгаа ЭМЯ, ДЭМБ-ыг олон улсын Нюрнбергийн дайны шүүхээр “хомроголон устгах гэмт хэрэг хийж байна” гэж одоо шүүж эхэлсэн тул та 2-дах тунгаа тариулах хэрэггүй, харин өөрийн гомдлоо интернетээр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх