МАН-ын ланд АН-ын фургоныг чирж буй зураг 2016 оных

Цахим орчинд “Зүдэрсэн нэгнээ татаж хүчээ нэгтгэе” гэсэн тайлбар бүхий МАН-ын тугийг залсан Тоёота ланд круйзер маркийн автомашин Фургон автомашиныг татан гол гаргаж буй зураг таржээ.

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ цаг үед үнэхээр ийм явдал болсон мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлж, “Багаар нь дэмжиж хүчийг нь нэгтгэе”, “Хүчээ нэгтгэвэл улсаа өөд нь татна” хэмээн итгэх нэгэн байхад “МАН пиар баг арай хэтрүүлжээ”, “Фотошоп зөв хийгээч” хэмээн үл итгэх иргэд байгаа юм.

Тиймээс factcheck.mn сайтаас уг зургийг нягталлаа.

Ингэхэд энэхүү зураг нь бодит зураг бөгөөд 2016 оны үйл явдал юм байна. Автомашин дээрх намын тугууд болон энэхүү үйл явдал өнөөдрөөс дөрвөн жилийн өмнө буюу 2016 оны зургадугаар сарын 27-ны өдөр болсон бөгөөд твиттерт анх тавигдаж байжээ.

Энэхүү зурган дээр “Зүдэрсэн нэгнээ татаж хүчээ нэгтгэе” гэх тайлбарыг нэмж оруулсан бөгөөд цаг хугацааны хувьд энэ жилийн сонгуультай хамааралгүй.

Бэлтгэсэн: Fact Check Mongolia 

Төстэй мэдээлэл

АН-ын сонгуулийн штабаас “Хар тамхи, хар жагсаалт, хар бүхнээс салж төрөө засъя” гэх видео контентыг гаргажээ. Тухайн контентод УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Жаргалтулгын Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулан, цагдан хорионоос суллагдаж, тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа хийн, сонгогдохоор улайрч байна гэх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл уг асуудлыг нягтлахад дээрх мэдээлэл […]

Бид нэр дэвшигчдийн ярианд дурдагдаж буй баримтууд үнэн эсэхийг нягтлан хүргэж байгаа билээ. Тэгвэл бид энэ удаад 2020 оны УИХ-ын сонгуулийн 27-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Кёкүшюзан Д.Батбаярын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ярьсан яриагаа зургадугаар сарын 10-ны өдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа тавьсан 6:21 минутын бичлэгийг нягталлаа. 1.”Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй О.Магнай дараах амлалтыг иргэдэд өгсөн бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацжээ. Тэрбээр амлалтандаа “Би ялах юм бол энэ бүх дарамт шахалт бий болгож байгаа тусгай зөвшөөрлийг бүхэлд нь байхгүй болгонo. Та зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхэлж дэлгүүрээ нээхдээ хэнээс ч битгий зөвшөөрөл ав. Гуанзаа нээхдээ […]

УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн намын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн заримыг нь өөрийн намын санаачилга мэтээр ярив. Тодруулбал, энэхүү хурлын үеэр тэрбээр Үндсэн хуульд оруулсан 30 гаруй нэмэлт, өөрчлөлтийн 4-5 нь ШИНЭ намын санаачилгаар орсон нэмэлт […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх