Ц.Анандбазар Энэтхэгээс тэрбум доллар босгож, нефтийн үйлдвэрийн дэд бүтцийг хийж өгсөн – ХУДАЛ

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой нэр дэвшигчид иргэдэд элдэв амлалт өгч, ташаа, баримтыг гуйвуулсан мэдээлэл өгөх байдал ажиглагдаж байна. 

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Булган аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа Ц.Анандбазар иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр нефть боловсруулах үйлдвэрийн талаар ийн ярьсан нь иргэдийг төөрөгдүүлэхүйц байгаа юм. 

Видео:

Түүний хэлсэн үгээс анхаарал татсан дөрвөн эшлэл байгааг factcheck.mn нягтлав. 

1 . Нефть боловсруулах үйлдвэрийн төслийг удирдсан хүн байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх байхдаа Энэтхэг улсын “Эксим” банкнаас нэг тэрбум ам.доллар босгож, Засгийн газарт өгсөн. 

Энэхүү төслийг хөрөнгө оруулалтыг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн үр дүнд нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон билээ. 

2. Энэ тэрбум долларынхаа хүрэнд Нефть боловсруулах үйлдвэрийн усыг нь олж өглөө төмөр замыг нь барилаа, авто замыг нь татаж өглөө. Дээрээс нь хашаа хороог нь татаад ТЭЗҮ-ийг нь боловсруулж өгсөн. Ингээд үйлдвэр маань 24 онд ашиглалтад орохоор бэлэн болж байгаа. 

Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гүйцэтгэх Зөвлөх компаниар Энэтхэгийн төрийн өмчит  Инженерс Индиа Лимитед (ИИЛ) компани ажиллахаар шалгарсан бөгөөд тус компанийнхан өнгөрсөн оноос Монголд ирж уулзалт хийн ажлаа эхэлсэн юм.

3 . Тэрбум долларын нефтийн үйлдвэрийг оруулж ирж, малчин ардууд та бүхэндээ амьдралын хамгийн том өртөг болсон бензиний үнийг хямдруулах боломжийг олгож байгаадаа бахархаж, өөртөө их бяр суусан гэж болно. 

-Нефтийн үйлдвэр ашиглалтад орох болоогүй бөгөөд одоогоор дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа байгаа талаар Засгийн газар цаг тухайд нь мэдээлсээр байгаа. 
Шатахууны үнийн тухайд тар тахалтай холбоотой эрэлт буурснаас үүдэн дэлхийн зах зээл дээр үнэ нь 50 орчим хувиар хямдраад байгаа нь Монгол Улсад бензиний үнэ хямдрах нөхцөлийг бүрдүүлсэн. 

4 . Нефтийн үйлдвэр 2024 онд ашиглалтад орчихвол бензиний үнэ мөн 20-30 хувь буурна. Та бид нүүж суухдаа, хот орон нутаг явахдаа, малаа эргүүлэхдээ хүртэл машин техник хэрэглэдэг болж. Бензин тос гэдэг ямар чухал юм бэ гэдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл 1000 жил ярьж ирсэн энэ төслийг бодитой болгоход Засгийн газар, МАН гээд яриа дуусжээ.

-ТЭЗҮ-ээр нефть боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад оруулна гэж буй.
-Энэ төслийн талаар Монгол Улс 1,000 жил яриагүй. 1990 оноос хойш илүүтэй ярьж, зөвхөн 2011 оноос хойших найман жилийн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр барих таван удаагийн шийдвэр гарсан байдаг. 

Нягталсан: Fact Check Mongolia

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч “Хүүхдэд вакцин хийлгэх шийдвэрийг ДЭМБ гаргасан гэдэг худлаа, шал худлаа!” гэсэн пост оруулжээ. Түүний постыг 344 хүн шэйрлэж, 426 хүн лайк дарсан байна. Тэрбээр уг постдоо “Хүүхдэд вакцин хийлгэх шийдвэрийг ДЭМБ гаргасан гэдэг худлаа, шал худлаа! Хүүхдүүдэд коронавирусын вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн ДЭМБ-ын 21 оны эцсээр гаргасан шийдвэр хэвээр хүчин […]

Pfizer компанийн ажилчдын цахим шуудан задарч, тус компанийн

Товч агуулга mRNA болон уламжлалт вакцин аль аль нь тухайн өвчнийг үүсгэхгүй, халдвар тээгч болохгүй, зөвхөн биеийн дархлааны хариу урвалыг өдөөдөг. Хүүхэд байхдаа хийлгэдэг товлолт вакцинуудын үр дүнд жил бүр 4 сая хүний амь аврагддаг. КОВИД-19 вакцины үр дүнд жилд 14.4 сая хүн нас барахаас сэргийлсэн. 5-11 насныхныг 22,521,778 тунгаар дархлаажуулахад миокардитийн 23 баталгаажсан тохиолдол […]

Австрали улсад тамхины сав баглаан дээр цусны бүлэгнэлтийн талаар шинэ анхааруулга нэмэгдсэн нь КОВИД-19-ийн эсрэг вакцинтай холбоотой гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Энэ тухай нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Ийм агуулгатай пост олон нийтийн сүлжээгээр маш их явсан тул AFP агентлагийн баримтыг нягтлагчид мэдээллийг шалгаж, олон нийтэд хүргэжээ. Тухайлбал, доорх ширгээг 2000 […]

Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр xemnel.com гэх сайтын фэйсбүүк хуудаст “Трамп Монголчуудад эх оронч үзлээ хадгалах, эх орноосоо урвагчдыг жигших, шийтгэх, үндэсний үйлдвэрлэлээ хамгаал гэв” гэсэн агуулга бүхий мэдээлэл орсон. Уг мэдээлэлд 3400 гаруй хүн лайк дарж, 300 орчим хүн шэйрлэсэн байна. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэхийг нягталлаа. Тус мэдээнд “Трамп монголчуудад том […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх