С.Баярцогтын талаарх Ройтерсын мэдээ ХУУЧИРСАН МЭДЭЭЛЭЛ

Хэд хоногийн өмнөөс “Ройтерс”: С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлигын хэрэгт буруутгалаа гэсэн гарчигтай мэдээ фэйсбүүк орчинд түгээгдэж эхлэв.

Тухайн мэдээлэл нь www.shuud.mn сайтын бэлтгэсэн мэдээлэл бөгөөд энэхүү үйл явдал нь өнөөдрөөс хоёр жилийн өмнө буюу 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн үйл явдал болох нь мэдээ уруу ормогц харагдаж байна.

Гэвч тухайн мэдээллийг нийгмийн мэдээллийн сүлжээнд түгээх буюу шэйрлэхэд тухайн мэдээг хэзээ нийтэлсэн хугацаа харагддаггүй тул хүмүүст одоогийн үйл явдал мэт ойлголтыг төрүүлж байгаа юм. Энэ нь нэг талаар мэдээллийг гуйвуулж буй хэлбэр юм.

Аливаа мэдээллийг уншихаас түрүүлээд тухайн мэдээллийг гаргасан веб сайт, домэйн хаяг нь баталгаатай эсэхийг харах хэрэгтэй. Үүний дараа мэдээлэл уруу орж, он сарыг нь сайтар нягтлах нь зүйтэй юм.

Ингээд factcheck.mn-ээс гаргасан мэдээ, нийтлэлд итгэх хийгээд түүнийг цааш нь түгээхдээ баримтлах #7нягталж1түгээ зарчмыг эндээс санаарай.

Сонгуулийн сурталчилгаа ид идэвхжиж буй энэ үед та дээрх зарчмыг баримтлан үнэн зөв, баталгаатай мэдээллийг уншин, тунгаагаарай.

Нягталсан: Fact Check Mongolia  

Төстэй мэдээлэл

Товч агуулга Америкчууд Украин дахь биолабораториудаа Монгол Улсын газар нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж анх мэдээлсэн “Известия” сонины толгой компанийн удирдлагын багт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хамаатан багтдаг. Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй. Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус. ХӨСҮТ-ийн дэргэд анх удаа BSL-3 буюу Био аюулгүй […]

“БНСУ…Хятад вакцин тариулсан бол улс орондоо оруулахгүй” гэсэн постыг Soogii Soogii гэх фэйсбүүк хаяг нийтлэжээ. Уг постыг өнгөрсөн 4 хоногийн хугацаанд 339 хүн шэйрлэж, 116 хүн сэтгэгдэл бичиж, 95 хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Өмнөд Солонгос улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон орнуудтай БНСУ харилцан визгүй зорчих хөтөлбөрөө зогсоосон […]

Товч агуулга: Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч “Ocoл гаргасан Патролын жолооч, болон Газын авто машины жолооч нарыг цагдан хорьжээ‼️‼️” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Дүнжингаравын уулзварт өнөөдөр(2024.01.24) газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсэн харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбоотой дээрх постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Цагдаагийн Ерөнхий […]

“Шинэ вирус Лямбда нь Дельтагаас 2 дахин аюултай Сэрэмжлүүлж байсан “супер мутант” мөн, 3 аюултай мутант нийлэгжжээ. ЭМЯ ард түмэн тэмцэлд бэлэн байх ёстой Зайнаас ч халдварлана Яаралтай Спутник, ганц аврал!” гэсэн мэдээллийг Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч постолжээ. Түүний постыг 157 хүн шэйрлэж, 1К хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: COVID-19 цар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх