АН-аас хийсэн “Ж.Эрдэнэбат 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулж, суллагдсан” гэх мэдээлэл ХУДАЛ

АН-ын сонгуулийн штабаас “Хар тамхи, хар жагсаалт, хар бүхнээс салж төрөө засъя” гэх видео контентыг гаргажээ.

Тухайн контентод УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Жаргалтулгын Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулан, цагдан хорионоос суллагдаж, тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа хийн, сонгогдохоор улайрч байна гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл уг асуудлыг нягтлахад дээрх мэдээлэл худал болох нь тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хуралдааныг энэ сарын 22-ныг хүртэл хойшлуулсан бөгөөд ингэхдээ шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн болохыг хэллээ.

Ж.Эрдэнэбат 10 тэрбум төгрөг байршуулах боломжгүй гэдгээ зургаадугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзалт хийх үеэрээ өөрөө хэлсэн.

Тодруулбал “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүтэн жил тодорхой шалгасан зүйлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ нь УИХ-ын сонгуулийн хугацаатай давхцуулах санаа зорилготой байжээ гэдгийг өнөдөр хууль шүүхийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа, хандлагаар тогтоогдож байх шиг байна. Шүүхээс 10 тэрбум төгрөгийн барьцаа тавь, эс биелүүлбэл цагдан хорих болно гэдэг шийдвэрийг энэ сарын 4-ний өдрийн хурлаараа ил зарласан. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд ил тод нээлттэй. Гэтэл намайг гаргаж дийлэхгүй нь нэгэнт тодорхой их хэмжээний мөнгийг шүүхийн дансанд байршуулахыг даалгасан нь намайг цагдан хорино гэсэнтэй агаар нэг шийдвэр байлаа” хэмээн тэрбээр хэлсэн юм.

АН-ын сурталчилгааны видео дээр өгүүлсэн Ж.Эрдэнэбат 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулан, сонгуулийн сурталчилгаагаа Сэлэнгэ аймагт хийж байна гэдэг мэдээлэл худал.

Нягталсан: Fact Check Mongolia

Төстэй мэдээлэл

“Улаанбаатарт хөл хориог 2021 оны 3 сарын 31-нийг хүртэл сунгах хувилбар яригдаж байна.” гэсэн мэдээлэл фэйсбүүкийн Монголын хамгийн том интернэт зар хуудаст нийтлэгджээ. Энэхүү мэдээллэлд 119 хүн хариу үйлдэл үзүүлж, 17 хүн сэтгэгдлээ бичсэн байна. Ингэхдээ хөдөө орон нутаг уруу явах хүсэлтэй, гэр бүлээрээ ажилгүй байгаа тухайгаа төдийгүй өөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээжээ. […]

2020 оны 11 дүгээр сарын 20-ны 20:15 цагт шинэчлэв. Герман цэргээс корона вируст халдвар илэрсэн хэмээх мэдээллийг бид нягтлан ХУДАЛ тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл isee.mn мэдээллийн сайт дараах мэдээллийг түгээв. Ингэхдээ Герман цэргээс корона вирус илэрсэн гээд, өчигдөр буюу 19-ний өглөөний 08:00 цагаас Улаанбаатар-Франкфурт чиглэлийн 118 иргэнийг Улаанбаатар хотоос тээвэрлэсэн гэх баримтыг дурджээ. Энэхүү […]

КОВИД-19 вакцинд ХДХВ-ийн халдвар байгаа гэж BBC  мэдээлсэн

Remdesivir эм COVID-19-ийг нэг өдрийн дотор эдгээсэн талаар фэйсбүүкт @ChinbatM гэх хаягнаас пост оруулжээ. Уг постод “Вашингтонд нэг монгол хүндрээд түргэнд хандсан. Трампад өгсөн эм хэрэглэх үү, “классик” аргаар эмчлэх үү гэсэн. Трампын эмийг сонгосон. Маргааш нь зүв зүгээр болсон. Би өөрөө ковидтой байсан болохоор энэ тухай эмчээсээ асуусан. үнэн үү гэж. Remdisivir эмийг хэрэглээд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх