Б.Жаргалсайханы хэлсэн “хүүхэд залуучууд бүгд ажилгүй” гэдэг ХУДАЛ

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөн хоног үлдээд байна. Factcheck.mn сайт нэр дэвшигчид болон намуудын сонгогчдод ярьсан зүйлээс нягтлан хүргэж байгаа билээ.

Бид энэ удаад Бүгд найрамдах намын дарга, энэ удаагийн сонгуульд ШИНЭ-ээс өрсөлдөж буй Б.Жаргалсайхан тус эвслийн нэр дэвшигчдийн уулзалтын үеэр хэлсэн үгийг нягталж шалгалаа.

Тэрбээр Сүхбаатар дүүрэг буюу 24-р тойрогт ШИНЭ эвслээс нэр дэвшиж буй Ц.Энхбат, Б.Мөнхжаргал, Ч.Мэндсайхан нарыг дэмжин, уулзалтад нь оролцжээ.

Энэ үеэрээ Б.Жаргалсайхан “Өнөөдөр хүүхэд залуучуудыг хар, бүгдээрээ ажилгүй. Хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахуун ямар түвшинд очсон байгаа билээ. Улс орноороо дампуурч дуусаж байна. Үүнийг таслан зогсоох цаг болсон” гэсэн юм.

Түүний хэлсэн энэ үгийг нягтлавал, ажиллах хүчний 2020 оны нэгдүгээр улирлын судалгааны дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны буюу хөдөлмөрийн насны 2,125 хүн байгаагийн 1,253 хүн нь ажиллах хүч байна. Үлдсэн нь ажиллах хүчнээс гадуур буюу сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил хайх итгэл алдарсан зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллахгүй байгаа хөдөлмөрийн насны хүмүүсийг хэлдэг.

Ажиллах хүчний 93.4 хувь буюу 1.2 сая нь ажиллаж байгаа гэсэн судалгаа байна. Хүн ам, орон сууцны 2020 оны судалгаагаар нийт хүн амын 64.4 хувь нь 15-64 насныхан байгаа юм.

Бүртгэлтэй ажилгүй иргэд тавдугаар сарын эцсийн байдлаар 19.8 мянга байгаа бөгөөд тэдний 54.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй юм.

Эдгээр тоо судалгаа түүний хэлсэн шиг бүх залуус ажилгүй гэсэн үгийг үгүйсгэж байна. Хэрэв ажилгүй гэдгийг гэрийн ажилгүй мэтээр хэлсэн бол түүнийг нь хэмжих тогтсон стандарт хэмжүүр байхгүй тул мөн л үнэн гэсэн үг биш юм. 

Нягталсан: Fact Check Mongolia

Төстэй мэдээлэл

Аравдугаар сарын 1-нээс олгож эхэлсэн ипотекийн зургаан хувийн

Дэлхийн улс орнууд вакцинаа зогсоож эхэлсэн гэсэн пост сүүлийн үед цахим орчинд гараад байна. Тухайлбал, Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.25-нд “ХУУРАМЧ ТАХАЛ ГЕНОЦИТ НЬ ИЛЧЛЭГДЭЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАКЦИНАА ЗОГСООЖ БХАД МОНГОЛЧУУД МУТАЦЫН ҮЛГЭРТ НЬ ИТГЭЖ ХОРОО ШАХУУЛЖ БДАГ АРАГГҮЙ МУНХАГ АЙМХАЙ ХУВИА ХИЧЭЭГЧ АРД ТҮМЭН ЮМАА” гэсэн пост оруулсныг 110 хүн шэйрэлжээ. Энэ […]

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй О.Магнай дараах амлалтыг иргэдэд өгсөн бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацжээ. Тэрбээр амлалтандаа “Би ялах юм бол энэ бүх дарамт шахалт бий болгож байгаа тусгай зөвшөөрлийг бүхэлд нь байхгүй болгонo. Та зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхэлж дэлгүүрээ нээхдээ хэнээс ч битгий зөвшөөрөл ав. Гуанзаа нээхдээ […]

Өнгөрсөн 2016-2020 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан эрхмүүдээр livetv С.Батболд, С.Мөнхчулуун, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нарыг нэрлэж, зурагтай нь мэдээлсэн нь ташаа байна.  2016 оны орон нутгийн сонгуулийн дараа С.Батболд хотын даргаар сонгогдон ажилласан ч 2018 оны арванхоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр тэрбээр анх удаа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буусан хотын мээр болж байв. Ийнхүү […]

AVIRA GameStore гэх фэйсбүүк пэйжээс 2023.11.18-нд “Говь Алтай аймгийн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол. Юмыг яаж мэдэхэв хүсэлээ бодоод шэйр” гэсэн пост оруулжээ. Уг постыг 7.3К хүн шэйрлэсэн ба 150 хүн инээж байгаа эможи дарснаас бусад 538 хүн итгэснээ илэрхийлж лайк болон бусад эможи дарсан байна. Factcheck: Уг зургийг нягталлаа. Ингэхдээ зураг нягтлахад […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх