Саналын хуудсыг урьдчилан компьютерээр бөглөсөн хуудсууд гарч ирсэн гэдэг худал мэдээлэл

Нягталсан мэдээлэл

Саналын хуудсыг урьдчилан компьютерээр бөглөсөн хуудсууд гарч ирсэн гэдэг худал мэдээлэл

Урьдчилан компьютерээр бөглөсөн саналын хуудсууд гарч ирсэн, тухайлбал Хан-Уул дүүрэгт ийм хуудас гарсан гэсэн саналын хуудсын зурагтай пост твиттерт тархаад буй.

 

Тэгвэл уг постыг худал мэдээлэл бөгөөд анх түгээсэн эзнийг нь шалгаж байгаа талаар Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.  

Энэ талаар түүнээс тодруулахад "Энэхүү мэдээлэл худал. Анх энэ худал мэдээллийг тараасан иргэнийг олж тогтоосон. Хэргийг Тагнуулын байгууллага шалгаж байна" гэсэн юм.
0
хуваалцах
154
үзсэн
Санал асуулга

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.