Элон Маскийн жиргээ мэт харагдах зураг ХУУРАМЧ

Алдарт Space X болон Tesla компанийн захирал Элон Маскийн албан ёсны твиттер хуудаснаас жиргэсэн гэж харагдах зураг цахим орчинд тархаад байна. Хэнтий аймагт баригдсан “Их хуралдай орд өргөө” -тэй холбоотой уг зургийг нягталж шалгав.

Зургийг анхааралтай ажиглавал 8 сарын 10-нд буюу дөнгөж өчигдөр жиргэсэн атлаа түүнд хариу өгсөн хүний жиргээ 4 өдрийн өмнө гэсэн байна. Мэдээж энэ нь логикийн хувьд боломжгүй бөгөөд эвлүүлэг гэдгийг харуулж буй юм.

Түүнчлэн зурган дээрх он цагийн дагуу Элон Маскийн жиргээг нягталбал дээрхтэй холбоотой жиргээ нэг ч байсангүй.

Нягталсан: Fact Check Mongolia 

Төстэй мэдээлэл

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд хариуцлага хүлээн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсноо өнөөдөр зарлаж, улмаар УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцсэн. Ингээд өнөөдөр 20:00 цагийн орчимд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорлоо. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор цахим орчинд Карма.О гэх хаягнаас “Манай Хүкийн мэдэгдэл Японд шуугиан тарьж байна. Японы парламентын гишүүн твитер хуудаснаа “Монголчууд үнэхээр хариуцлагатай мундаг хүмүүс […]

Өвөр Mонголын Өөртөө Засах Орны сургуулиуд нэгдүгээр ангид анхлан үздэг хэл бичгийн хичээлээр хятад хэлийг судлах болсон шийдвэр гарсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Өвөр монголчууд жагсаал, цуглаан хийж буй бөгөөд тэдний эсэргүүцэл үр дүнд хүрч, дээрх шийдвэрийг өөрчилсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал,  доорх хоёр хаягнаас л […]

Д. Даваасүрэн гэх фэйсбүүк хэрэглэгч “Хятад вакцин хийлгэсэн хүн бүр толгой дараалан өвдөж, Аймагуудад PCR хийхгүйгээр ТШ оношоор олон мянган хүнийг эмчилгээнд оруулаад улсын мэдээнд тусгахгүй дарагдуулж, Хөдөө маш хүнд байна. Мал амьтанд ковид..,” гэх постыг 2021.09.29-нд нийтэлжээ. Уг агуулгыг нягталлаа. Factcheck: Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаар Үндэсний статистикийн хороо ХӨСҮТ-ийн тоон […]

Товч агуулга КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй. Вакцин хийлгэснээс 1-2 сарын дотор хорт хавдар үүсдэг гэсэн мэдэгдэл нь “биологийн хувьд боломжгүй”. Хорт хавдартай хүмүүсийг КОВИД-19 вакцины бүх тунг аль болох хурдан авахыг зөвлөсөөр байна. Коронавирусийн цар тахал харьцангуй […]

ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр түгээж байна […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх