Өвөр монголчуудын тэмцэл үр дүнд хүрсэн гэх мэдээлэл баталгаагүй

Өвөр Mонголын Өөртөө Засах Орны сургуулиуд нэгдүгээр ангид анхлан үздэг хэл бичгийн хичээлээр хятад хэлийг судлах болсон шийдвэр гарсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Өвөр монголчууд жагсаал, цуглаан хийж буй бөгөөд тэдний эсэргүүцэл үр дүнд хүрч, дээрх шийдвэрийг өөрчилсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал,  доорх хоёр хаягнаас л гэхэд 2-4 цагийн хооронд нийлээд 250 гаруй удаа түгээгдээд байна. 

Гэвч хэл бичгийн хичээлээр хятад хэл судлах шийдвэрийг өөрчилж, өмнөх шигээ монгол бичиг үзэх болсон гэх уг мэдээлэл баталгаатай бус.

Бидний нягталж шалгаснаар 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цагийн байдлаар уг асуудалтай холбоотой  ямар нэг шийдвэр гарсан тухай албан ёсны мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн ӨМӨЗО-д ажилладаг монгол хэл шинжлэлийн эрдэмтнээс (Нэр болон ажлын газрыг эх сурвалжийн хүсэлтээр нууцлав) тодруулахад БНХАУ-ын зүгээс шийдвэрээ өөрчилсөн тухай мэдээлэл гараагүйг баталсан юм. Өөрөөр хэлбэл, ӨМӨЗО-ны сургуулиудад хятад хэлээр хичээл заах болсон шийдвэр цуцлагдаагүй байгаа гэсэн үг ажээ.

Нягталсан: Fact Check Mongolia – Р.Адъяасүрэн (gogo.mn), Р.Оюунцэцэг (ikon.mn) 

Төстэй мэдээлэл

Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ковид тусаагүй хариуцлагатай иргэдээ урамшуулна” гэх мэдээллийг оруулжээ. Энэхүү мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийг https://xyznews24.com гэх сайт оруулсан бөгөөд тухайн мэдээлэлд “Өнөөдөр нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковид тусаагүй иргэдээ төрөөс урамшуулах хэрэгтэй талаар онцлов. Тэрбээр […]

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн талаарх нэгэн бичвэр цахим орчинд гарсан. Өнгөрсөн хугацаанд түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлуудыг нэгтгэсэн бичвэрт 904 хүн хариу үзүүлж, 724 хүн бусадтай хуваалцаж, 425 хүн сэтгэгдэл бичжээ. Уг бичвэрт гарч буй мэдээллийг нягталлаа. Factcheck: Тэр хүүхдүүдэд 283 цэцэрлэг барьсан – ХУДАЛ У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны нэгдсэн […]

Khas Zaya гэх фэйсбүүк хэрэглэгч “Ж.Соронзон давж заалдаад

“Жолооч та торгуулиа 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. 2024.01.01-ээс” гэсэн пост нийгмийн сүлжээнд гараад буй. Энэхүү агуулгыг үнэн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын төслийг УИХ 2023.12.07-нд баталсан. Уг өөрчлөлт 2024.01.01-нээс […]

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан автобуснууд шинэ, хуучин гэсэн маргаан нийгэмд дэгдээд буй. Энэ нь Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хөрөнгийн зардалд тусгасан 339.7 тэрбум төгрөгийн хүрээнд хийгдсэн ажил юм. Тэрбээр өмнө нь автобусны талаар ямар суурь илэрхийлж байсныг нягталлаа.

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх