Трамп монголчуудад эх оронч үзлээ хадгалахыг уриалсан гэдэг ХУДАЛ

Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр xemnel.com гэх сайтын фэйсбүүк хуудаст “Трамп Монголчуудад эх оронч үзлээ хадгалах, эх орноосоо урвагчдыг жигших, шийтгэх, үндэсний үйлдвэрлэлээ хамгаал гэв” гэсэн агуулга бүхий мэдээлэл орсон.

Уг мэдээлэлд 3400 гаруй хүн лайк дарж, 300 орчим хүн шэйрлэсэн байна.

Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэхийг нягталлаа.

Тус мэдээнд “Трамп монголчуудад том боломж өгч байна. Даяарчлал баяртай! АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Нью-Йорк хонтоо болж буй НҮБ-ын Ерөнхий чуулганы индрээс дэлхийг доргиосон мэдэгдэл хийлээ. Трамп уг чуулган дээр АНУ даяарчлалаас татгалзаж, эх оронч үндэсний үзлийг тэргүүлэх үзэл болгож буйгаа зарлав. Тэрээр НҮБ-ын индэр дээрээс “АНУ-ыг америкчууд удирдана. Бид даяарлчлалын үзэл суртлыг үл зөвшөөрнө. Би эх оронч үзлийг дэмжинэ” гэж хэллээ. Энэ бол монголчуудад ирж буй түүхэн боломж юм. Трампын хийж буй энэ өөрчлөлт үндэстэн бүр эх оронч үзлээ хадгалах, эх орноосоо урвагчдыг жигших, шийтгэх, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж, харийн цагаачдад хаалгаа хаах ёс суртахууны болоод эрх зүйн боломжийг өгч байна. Үүгээрээ Трамп “жинхэнэ хувьсгалыг” эхлүүлж байна” гэжээ.

Энэхүү текстэд хэзээ болсон үйл явдал нь байхгүй бөгөөд эх сурвалж дурдаагүй байна. Мөн энэ гарчгаар google.com-оор хайлт хийж үзвэл 2018, 2019 онуудад мөн энэхүү мэдээлэл tusgaar.mn сайтад гарч байжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн жил бүрийн чуулган есдүгээр сард болдог бөгөөд 2020 оны 75 дахь удаагийн чуулган Нью-Йорк хотноо есдүгээр сарын 15-нд эхлэх товтой байна.

Дональд Трамп өмнө нь 74 дэх удаагийн чуулганд хэлсэн үгэндээ “Глобализм нь өнгөрсөн удирдагчдад шашны нөлөө үзүүлж, үндэсний эрх ашгаа үл тоомсорлоход хүргэсэн” хэмээн хэлж байсан бөгөөд Хятад улсын эдийн засгийн загварын шүүмжилж байснаас биш дээрх мэдээнд бичсэнчлэн АНУ даяарчлалаас татгалзаж, эх оронч үндэсний үзлийг тэргүүлэх үзэл болгоно гэж хэлээгүй байна.

Ялангуяа, монголчуудад хандсан нэг ч үг хэлээгүйг түүний илтгэлээс харж болно. Өөрөөр хэлбэл, xemnel.com болон tusgaar.mn сайтуудад нийтэлсэн уг мэдээлэл худал. 

Нягталсан: Fact Check Mongolia

Төстэй мэдээлэл

ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин улс руу довтолж,

Товч агуулга: Otgonbayar Jadambaa гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.02.25-ны өдөр МИАТ-ын удирдлага, зохион байгуулалтын схем бүхий зурагтай пост оруулжээ. Уг постод “Та нар яагаад МИАТ ер нь Агаарын тээврийн салбар Нислэг маш үнэтэй байгааг мэдэх үү? 6 онгоцтой 120 даргатай юм билээ тэгээд өнөөдүүл нь шахаа хийсээр байгаад Улаанбаатараас-Бээжин 1.500.000 Бээжингээс хаашаа ч ниссэн 100.000 – […]

Цахим орчинд “Гүүрээ засаач ээ, нурлаа” гэсэн тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгт том оврын машин дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий замаар өнгөрөхөд гүүрний залгаас хэсэг хөдөлж буй харагдаж байгаа юм. Tiktok аппликэйшн дээр erbol727 гэсэн хаяг бүхий хэрэглэгчийн хийсэн бичлэгийг твиттер хуудаснаа UB_Mongolian гэх хаягтай хэрэглэгч “Гүүрээ засаачээ!!! Нурлаашдээ…” гэсэн тайлбартай оруулжээ. Түүний мэдээллийг хүмүүс […]

2021 оны долдугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк орчинд

Сүүлийн өдрүүдэд мэдээ, мэдээллийн gogo.mn сайт мэт харагдах зорилготой “Gogo

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх