ДЭМБ дараагийн аймшигт цар тахал ойртож байна гэж ХЭЛЭЭГҮЙ

Нийгмийн сүлжээнд “07.09 Аймшигтай мэдээ: ДЭМБ-ын ХБХ дээр Гебрейесус “Дараагийн аймшигт тахал ойртож байна. Энэ тухай дэлхий эртхэн мэгэдсэнсэн нь дээр” хэмээн палхийтэл мэдэгдэв. Маргааш Женевийн Брифинг болно! гэсэн мэдээлэл гарсан.

Энэхүү мэдээлэлд 2020.09.08-ны 17:20 цагийн байдлаар 258 хүн лайк дарж, 107 хүн шэйрлэжээ.

Өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр Женев хотноо болсон ДЭМБ-ын хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхий дахин дараагийн цар тахалд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж даваа гарагт мэдэгдээд, нийгмийн эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулахыг улс орнуудад уриалсан байна.

Ингэхдээ “This will not be the last pandemic,” Tedros told a news briefing in Geneva. “History teaches us that outbreaks and pandemics are a fact of life. But when the next pandemic comes, the world must be ready – more ready than it was this time.” буюу “Энэ бол сүүлчийн цар тахал биш. Халдварт өвчин, тахал нь амьдралын нэг хэсэг байсаар ирснийг түүх бидэнд сануулж байна. Дараагийн тахал дэгдэх үед дэлхий нийтээрээ энэ удаагийн гамшгаас илүү өндөр бэлтгэлтэй байх ёстой” хэмээн мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл дараагийн аймшигт цар тахал ойртож буй хэрэг биш дараа дараагийн удаад илүү бэлтгэлтэй байх талаар өгүүлснийг ийн ташаа орчуулан олон нийтэд түгээсэн нь зарим иргэдийг айдаст автуулсан үйл явдал болжээ.

Нягталсан: О.Анхзаяа (Ub.life)

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм. Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байна. Тухайлбал, Самандын Жавхлан фэйсбүүк пэйжээр аравдугаар сарын […]

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч наймдугаар сарын 26-д дараах постыг оруулжээ. Уг постод 428 хүн лайк дарж, 59 хүн сэтгэгдэл бичиж, 126 хүн цааш нь түгээсэн байна. Уг агуулгыг нягталлаа. FACTCHECK: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) COVID-19 вакцины гурав дахь тунг хийлгэх албан ёсны заавар, зөвлөмж гаргаагүй. Учир нь гурав дахь тунгийн ашиг тус, аюулгүй байдлын талаарх […]

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх тухай янз бүрийн зөвлөгөө олон нийтийн сүлжээгээр тархаж буй. Гэвч тэдгээр мэдээлэл бүгд үнэн зөв эсэхийг нягталж байж мөрдөх шаардлагатай гэдгийг FactCheck.mn-ээс зөвлөж байна. Цар тахлаас сэргийлэхтэй холбоотойгоо зарим мэдээллийг олон улсад хэрхэн нягталсныг бид цувралаар хүргэж байгаа билээ. 10 ба түүнээс дээш секунд амьсгалаа бариад COVID-19 туссанаа мэдэх […]

Хоёрдугаар сарын 18-ны өдөр ClubHouse аппликэйшн дээр хэсэг сэтгүүлчид вакцины талаар ярилцахаар өрөө үүсгэжээ. Уг өрөөнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцож, мэдээлэл өгөх үеэрээ “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа учраас бид үүн дээр илүү анхаарлаа хандуулж байна” гэсэн нь цахим орчинд бичлэг болон таржээ. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх