С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргаар ажилласан - ХУДАЛ

Нягталсан мэдээлэл

С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргаар ажилласан - ХУДАЛ


Өнгөрсөн 2016-2020 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан эрхмүүдээр livetv С.Батболд, С.Мөнхчулуун, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нарыг нэрлэж, зурагтай нь мэдээлсэн нь ташаа байна. 

2016 оны орон нутгийн сонгуулийн дараа С.Батболд хотын даргаар сонгогдон ажилласан ч 2018 оны арванхоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр тэрбээр анх удаа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буусан хотын мээр болж байв.

Ийнхүү нийслэлийн ИТХ хуралдаж, шинэ хотын даргад С.Амарсайханыг санал болгосон бол заалнаас Төлөөлөгч С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлсэн байдаг. Улмаар нууц санал хураалтаар С.Мөнхчулууныг ИТХ-ын Төлөөлөгчдийн олонх нь хотын даргаар сонгосон ч Ерөнхий сайд батламжлаагүй төдийгүй МАН-ын УЗ түүнийг намын бодлого сөрсөн хэмээн үзэж намын гишүүнээс хассан билээ.

Ийнхүү С.Амарсайхан хотын дараагийн дарга болсон бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшин парламентад сонгогдсон тул түүний албыг хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан залгамжилж буй. Тиймээс С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргаар ажилласан гэдэг мэдээлэл ХУДАЛ юм.

Нятгалсан: Ц.Тамир (MCIR)

 

Санал асуулга

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.