“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалж, бусдад шилжүүлэх боломжгүй


Есдүгээр сарын 3-наас эхэлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг хуваарилан иргэдэд тарааж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээ тэр дундаа facebook, twitter, зарын сайт зэрэг сүлжээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах, барьцаалж зээл олгох, ногдол ашгийн мөнгийг шуурхай олгоход тусална гэх мэдээллүүд ихээр гарч эхэлсэн.

Уг мэдээллийг шалгах хүсэлт уншигчаас ирсний дагуу бид нягталлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах, барьцаалах боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь захиран зарцуулахгүй байх нөхцөлтэй буюу арилжаалагдах, бусдад шилжүүлэх боломжгүй байхаар зохицуулсан.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ.

Мөн цахим орчинд тавигдаж буй мэдээ, мэдээллийг сайтар нягталж, эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон нийттэй харилцах алба, өөрийн хувьцааны данс нээлгэсэн үнэт цаасны компаниас 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн талаарх мэдээллийг тодруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор анхааруулжээ.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Товч агуулга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Пүрэв гарагийн УИХ-ын чуулган дээр Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболдоос цахим сүлжээний зохицуулалтын талаар асуухдаа “Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хаяг байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг байна. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна. […]

Miniih-Минийх нэртэй фэйсбүүк хуудсаар өнөөдөр “Үзвэр үйлчилгээ, амралтын газар, баар ресторанууд нээгдлээ” гэсэн гарчигтай kaka.mn гэсэн веб хуудсын мэдээг хуваалцжээ. Энэхүү мэдээллийг нягталлаа. Miniih-Минийх нэртэй фэйсбүүк хуудсаар нийтэлсэн уг мэдээлэлд 66 хүн хариу үйлдэл үзүүлж, 60 хүн сэтгэгдэл бичиж, 16 хүн хуваалцжээ. Хуваалцсан хүмүүсийн постыг харвал мэдээлэлд итгэсэн нь дийлэнх байв. Тухайн мэдээллийн линкээр дарж […]

Д. Даваасүрэн гэх фэйсбүүк хэрэглэгч “Хятад вакцин хийлгэсэн хүн бүр толгой дараалан өвдөж, Аймагуудад PCR хийхгүйгээр ТШ оношоор олон мянган хүнийг эмчилгээнд оруулаад улсын мэдээнд тусгахгүй дарагдуулж, Хөдөө маш хүнд байна. Мал амьтанд ковид..,” гэх постыг 2021.09.29-нд нийтэлжээ. Уг агуулгыг нягталлаа. Factcheck: Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаар Үндэсний статистикийн хороо ХӨСҮТ-ийн тоон […]

Товч агуулга Шинжлэх ухааны түүхэнд вакциныг нээж бүтээснээр олон хүнийг халдварт өвчнөөс сэргийлж, амийг нь аврах боломж бүрдсэн. Томуугийн эсрэг вакцин нь тухайн томуугийн улирлын ханиадны улмаас эмчид очих эрсдэлийг 40-60%, нас баралтыг 90 гаруй хувьтай бууруулдаг болон нь нотлогдсон. Хүүхэд насандаа вакцинд хамрагдсаны үр дүнд жил бүр 4 сая хүн нас барахаас сэргийлж байна. […]

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх