NBA тоглогчид нэхмэл захаар жигдэрч, Д.Трампийг огцортол ийн зүүхээ мэдэгдсэн гэдэг ХУДАЛ

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA тоглогчид тоглолтынхоо өмнө нэхмэл захаар жигдэрсэн талаар мэдээлэл өнгөрсөн баасан гарагт гарсан. Энэхүү мэдээлэлд Леброн Жеймс болон Лос-Анжелес Лэкерс багийнхан өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн АНУ-ын дээд шүүхийн шүүгч рут Гинзбургийн дурсгалыг хүндэтгэн хувцасласан болохыг дурджээ. Ингэхдээ түүнийг илэрхийлдэг имиж болох хар хүрэм дээр цагаан захаар гангардаг байдлыг дуурайн нэг минутын турш дуугаа хураан зогссон талаар бичсэн байна.

Энэхүү мэдээллийг нягталж үзэхэд худал болох нь тогтоогдлоо. Энэхүү мэдээлэл нь гаднын хэд хэдэн сайтуудаар гарсан төдийгүй, твиттерт нэлээд газар аваад байгаа юм.

Шүүгч Гинзбургийг таалал төгссөний дараах амралтын өдөр болсон тоглолт түүнд эмгэнэл илэрхийлээгүйг CNN болон бусад спортын сайтууд шүүмжилж байгаа бөгөөд ийм явдал болоогүй байна.

Харин зургийн тухайд тоглолтын үеэр CNN авсан зураг бөгөөд худал мэдээлэл болохыг нэлээд хэдэн гаднын сайтууд мэдээлээд байгаа юм.

Нягталсан: Ч.Бат-Уянга (Улбар паблиш)

Төстэй мэдээлэл

“Жолооч та торгуулиа 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. 2024.01.01-ээс” гэсэн пост нийгмийн сүлжээнд гараад буй. Энэхүү агуулгыг үнэн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын төслийг УИХ 2023.12.07-нд баталсан. Уг өөрчлөлт 2024.01.01-нээс […]

Коронавирусийн халдварын тархалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийн талаар бид хүргэсээр байгаа билээ. Энэ удаад шинэ коронавирусын шинжилгээтэй холбоотой зөрүүтэй мэдээллийг нягтлан хүргэж байна. PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэдээс шаардах бөгөөд бусад тохиолдолд 72 цаг хүчинтэй PCR шинжилгээ нэхэхгүй байх талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл иргэдэд эргэлзээ үүсгэсэн юм. 2021.03.06 ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн […]

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.06.23-нд ШУУРХАЙ МЭДЭЭ гэсэн тодотголтойгоор Орос, Украины дайны талаар пост оруулжээ. Уг постын гол агуулга нь “Урьд шөнө юу болов! Укрианы гол гол хотууд түүний дотор Киев Одесса хотын дэд бүтцийг оросууд бөмбөгдөж газартай тэгшлэж орхив. Украин даяар дайны түгшүүрийн дохио авлаа. УЗХ (украины зэвсэгт хүчин) шүлсэн чинээ […]

Сонгуулийн санал хураалт эд явагдаж байгаа энэ үед

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх