Бээжинд коронавирусээс ч хүчтэй вирус илэрсэн гэдэг нь ХУДАЛ

Мэдээ мэдээлэл

Бээжинд коронавирусээс ч хүчтэй вирус илэрсэн гэдэг нь ХУДАЛ


www.honh.mn
, Www.alxam.com сайтуудад “Бээжинд коронавирусээс ч хүчтэй вирус илэрч, хотын бүх хөдөлгөөнийг хязгаарласан талаар мэдээлэл гарсан.

Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу бид дараах мэдээллийг цуглуулав.

Нэгдүгээрт, тус сайтад нийтлэгдсэн мэдээлэлд он сар өдөр буюу хугацаа тавигдаагүй нь мэдээлэл худал байх магадлалыг нэмсэн юм. Тухайн сайт 2020 оны зургадугаар сарын 22-ноос хойш мэдээ, нийтлэл оруулаагүй бөгөөд уг мэдээ нь түүнээс өмнөх хугацаанд хамаарна гэсэн үг юм.

Энэ оны зургадугаар сарын 22-ноос өмнө БНХАУ-д өөр төрлийн вирус илэрсэн талаарх мэдээллийг нягталлаа.

Ингэхэд тухайн хугацаанаас өмнө өөр төрлийн вирус илэрсэн талаарх мэдээлэл байхгүй бөгөөд харин найм болон есдүгээр сард 10 дахин хурдан тархдаг коронавирусийн төрөл болон хачгаар дамждаг вирус илэрсэн талаар мэдээлжээ.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

 

0
хуваалцах
Санал асуулга

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.