Монгол Улс нүүрсний экспортоор 4-т бус 9-д ордог

Мэдээ мэдээлэл

Монгол Улс нүүрсний экспортоор 4-т бус 9-д ордог

“Монгол Улс нүүрсний экспортоороо дэлхийд 4-т, зэсээрээ 5-д, алтаараа 10-т жагсдаг. Хүн ам 3.2 сая, мал 70 сая! Хөгжихөд юу саад болж байна?” гэх асуулгыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Улсаа аврах ад түмний хөдөлгөөн гэх фэйсбүүк группт байрлуулжээ.

Уг мэдээллийг тухайн постод 203 хүн лайк дарж, 584 хүн хуваалцжээ.

Хэдийгээр таван сарын өмнө оруулсан боловч уг постын зургийг өнөөг хүртэл шэйрлэсээр байгаа юм.

Тэгвэл бид энэ мэдээлэл дэх тоо хэр бодитой болохыг нягталлаа. Дэлхийн дахин дахь экспорттой холбоотой онцлох мэдээллийг гаргадаг www.worldtopexports.com сайтад төрөл бүрийн экспортын тоо хэмжээг оруулдаг. Үүнээс хайж үзвэл Монгол Улс

2020 оны долдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нүүрсний экспортоор дөрөвт бус есөд

2020 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар зэсийн экспортоор тавд бус наймд

2020 оны есдүгээр сарын 8-ны байдлаар алтны экспортоор 10-т бус эхний 15-д ч багтаагүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэл худал байв.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

 

0
хуваалцах
Санал асуулга

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.