ГХ-ны сайд Н.Энхтайван дахин ташаа мэдээлэл түгээв

Монгол Улсын ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарсан хэмээн ташаа мэдээлэл түгээсэн Гадаад харилцааны сайд уг мэдээллээ залруулахдаа дахин буруу мэдээлэл түгээв.

Тэрбээр өөрийн твиттер хуудасдаа “Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд ЕХ-той хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг ЕХ-ны Сангийн сайд нар энэ 6-нд гаргасан болохыг мэдээлсэн.”, “ЕХ-ны “саарал жагсаалт” нь ФАТФ-аас тусдаа. Энэ 10 дугаар сарын 6-ны шийдвэр нь ЕХ-ны шийдвэр гэдгийг мэдээлье.” хэмээн залруулах гэж оролджээ.

Гэвч Саарал жагсаалт бол ФАТФ буюу Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагаас мөнгө угаах эрсдэлтэй орнуудыг үнэлдэг систем. Манай улс уг байгууллагын Саарал жагсаалтад орсон. Харин Европын холбооны Саарал жагсаалтад ороогүй.
Европын Комисс хууль бус мөнгө угаах эрсдэлтэй орнуудын эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ байгууллага бий болгохоор энэ оны тавдугаар сард шийдвэрлэсэн. Энэ хүрээнд уг жагсаалтдаа Монгол Улсыг багтаагаад байсан бөгөөд уг жагсаалтаас гараагүй байгаа гэдгийг ГХЯ-наас мэдээлэв. Гэтэл Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хольж, хутган “Саарал жагсаалт” гэсэн үг хэллэг ашиглан ташаа мэдээлсээр байна.

Нэмэлт мэдээлэл: ФАТФ-ын Саарал жагсаалтад Монгол Улсыг 2019 оны аравдугаар сард албан ёсоор оруулсан бөгөөд тус байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээд явж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт ФАТФ-ын төлөөллүүд манай улсад ирж газар дээрх үнэлгээ хийгээд буцсан ба Саарал жагсаалтаас гарах эсэх шийдвэр аравдугаар сарын сүүлчээр гарах хүлээлттэй байна.

16.24 цагт мэдээллийг шинэчлэв.

Харин Европын холбооны тухайд Монгол Улсыг татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын Хар жагсаалтдаа 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд оруулсан байснаа ийнхүү 2020 оны аравдугаар сарын 7-нд гаргасныг ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Б.Мандахбилэг тайлбарлалаа.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Amraa Ch гэх фэйсбүүк хэрэглэгч “Одоогоор вакциныг халсан

Товч агуулга Урьдчилсан тайлангууд нь мэргэжлийн шинжээчдээр хянагдаж, баталгаажуулаагүй ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдсан мэдээлэл болгон нийтлэх ёсгүйг анхааруулжээ. Иш татсан судалгаанд насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт тун бүхий вакцин нь КОВИД-19-өөс хамгаалах нөхцөлийг хангасан гэжээ. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Аль ч вакцин хорт хавдар үүсгэх, өдөөх үндэслэл, нотолгоо […]

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм.  Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчний талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан […]

Otgonbayr Purevdorj гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.04.29-нд “Үнэн гэвэл вакцин чинь өөрөө халдварт өвчин шдээ. Яагаад гэвэл тухайн вирусийг хүний биед зориуд шахаж дархлаа тогтоох нэрийн дор үй олноор нь халдваржуулсан юм шүү” гэсэн агуулгатай пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсэн юм. Factcheck.mn энэ талаар өмнө нь нягтлан хүргэж байсан ч олон нийтийн дунд вакцин өөрөө […]

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA тоглогчид тоглолтынхоо өмнө нэхмэл захаар жигдэрсэн талаар мэдээлэл өнгөрсөн баасан гарагт гарсан. Энэхүү мэдээлэлд Леброн Жеймс болон Лос-Анжелес Лэкерс багийнхан өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн АНУ-ын дээд шүүхийн шүүгч рут Гинзбургийн дурсгалыг хүндэтгэн хувцасласан болохыг дурджээ. Ингэхдээ түүнийг илэрхийлдэг имиж болох хар хүрэм дээр цагаан захаар гангардаг байдлыг дуурайн нэг минутын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх