Ерөнхийлөгч Трампын “Коронавирусийг минийх шиг устгаж буй биеийг эмч нар хараагүй гэж хэлсэн” жиргээ үнэн үү?

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Коронавирусийг над шиг устгаж байгаа биеийг эмч нар хараагүй гэж хэлсэн. Тэд миний ДНК-д шинжилгээ хийсэн. Тэгээд “Энэ бол ДНК биш, Энэ бол АНУ. Хэрэв Жо Байден коронавирусийн халдвар авсан бол үхчихсэн байх байсан” гэж эмч нар хэлсэн” гэсэн агуулгатай жиргээний скрийн шот олон нийтийн сүлжээгээр тараад буй.

Тэгвэл Доналд Трамп ингэж жиргээгүй болохыг Reuters нягталжээ. Устгасан жиргээг нягталдаг Politwoops-ээр шалгахад Доналд Трамп тийм зүйл жиргээгүй бөгөөд уг жиргээний зураг, эшлэл аль нь сайтаас олдоогүй байна.

Харин Трамп биеийн байдал нь сайн байгаа бөгөөд Walter Reed Үндэсний цэргийн төв эмнэлгээс гарч байгаагаа аравдугаар сарын 5-нд жиргэжээ. Түүнчлэн иргэдийг вирусийн халдвараас айх хэрэггүйг сануулсан байна.

Трамп хурдан эдгэсэн талаараа сайрхаж байсан нь үнэн ч биеийн байдлынхаа талаар түүний хийсэн бусад 6 бичлэгт дээрх агуулга байгаагүй.

Тодруулбал,

  • аравдугаар сарын 2-нд тэрбээр Цэргийн төв эмнэлэг рүү хүргэгдэж байхдаа “маш сайн байна”
  • аравдугаар сарын 4-нд тэрээр эмч нарынхаа талаар “гайхалтай”
  • аравдугаар сарын 5-нд эмнэлгээс гарсныхаа дараа өөрийгөө “агуу” хэмээн мэдэрдэг тухайгаа ярьж, “Би хамаагүй дээр байна. 20 жилийн өмнөхөөс ч илүү дээр байсан”
  • аравдугаар сарын 7-нд тэрбээр Walter Reed рүү явах шаардлагагүй хэлээд вирусийн эсрэг Regeneron-ий эмчилгээ түүнийг хурдан сайжруулж байгааг тэмдэглэв.
  • аравдугаар сарын 8-ны өдөр өөр нэг видеогоороо Regeneron-ийн эсрэг биеийн коктейлийг дэмжиж байгаагаа дахин хэлэв.

Ашигласан эх сурвалжууд: 

  • Ройтерс агентлаг
  • Politwoops
  • Доналд Трампын албан ёсны твиттер хаяг

Нягталсан: Р.Оюунцэцэг (ikon.mn)

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Вакцин хийлгэсэн хүмүүс вакцинд хамрагдаагүй хүмүүсээс илүүтэй омикроноор өвчилж байна гэсэн мэдээлэл янз бүрийн байдлаар олон нийтийн сүлжээнд ихээр тархсаар байгаа. Ялангуяа, mRNA вакцин хийлгэсэн хүмүүс халдвараар их өвчилж байна гэсэн постууд сошиал орчинд ихээр түгж байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсэн юм. Ийм агуулгатай пост Монголд ч цөөнгүй байгаа тул бид нягталлаа.  Омикрон хувилбар […]

Япон улс манай улсад 1.3 сая хүнд шаардлагатай вакцин нийлүүлэхээр болсон талаар Пүрэв гарагт Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.  Уг мэдээлэлд “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон […]

Товч агуулга Вакцин хийлгэсний дараа нас барсан хүмүүсийн

“Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглолоо!!! Хятад ногоо баяртай!!! Ард түмний эрүүл мэндийн төлөө түүхэн шийдвэр гаргалаа. Энэ мэдээг цааш түгээж дэмжээрэй!!! Ёстой болоошдээ!!!”  гэсэн мэдээллийг news.medleg.me цахим сайт энэ сарын 9-нд мэдээлж, хэд хэдэн фэйсбүүк группт цацсан байна.  Бид энэ мэдээллийг нягталж, үнэн эсэхийг шалгалаа. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглосон эсэх […]

Өнөөдөр өглөө буюу 2022 оны 2-р сарын 1-ний 09:25 цагт твиттер хуудаст Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх хаягаас “Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэсэн жиргээг оруулжээ. Уг жиргээ нь хотын дарга Д.Сумъяабазарын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх