Бид олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг бие даасан, мэргэжлийн байгууллага бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт инноваци нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байна. Манай редакцийн бодлогыг дараах үндсэн зарчмууд тодорхойлдог:

  • Иргэдэд үйлчлэх 

Манай редакцийн бодлогыг иргэд, олон нийт тодорхойлж, чиглүүлэхийг бид хүсдэг. Олон талын оролцоотой сэтгүүл зүйг хөгжүүлэх нь бидний зорилго билээ.

  • Олон нийтийн мэдэх эрхийг хангах

Хуурамч мэдээ, мэдээллийн баримтыг нягтлан шалгаж, бодит мэдээллийг түгээснээр олон нийтийн мэдэх эрхийг хангаж, улмаар ардчилсан, шударга нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулна.

  • Ёс зүйтэй сэтгүүл зүйг дэмжих

Бид сэтгүүл зүйн дээд зэргийн стандартыг баримтлах болгох бөгөөд баримттай, ёс зүйтэй, чанартай сэтгүүл зүйн бүтээгдэхүүнийг түгээнэ.

  • Үр дүн, үр нөлөөг эрхэмлэх

Бид баримтыг нягталж шалган, үнэн худлын зааг ялгааг тодруулан харуулснаар асуудлыг шийдэхэд хүчтэй нөлөө үзүүлнэ гэдэгт итгэдэг.

  • Хамтын ажиллагаа 

Үр дүн, үр нөлөөгөө илүү байлгахын тулд бид сэтгүүл зүйг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллана.

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.