Хуурамч мэдээллийн эсрэг шударга, үнэнд нийцсэн мэдээлэл түгээж, тэмцэхийн төлөө хэвлэл мэдээллийн 17 байгууллага Fact Check Mongolia хөтөлбөрийн дор нэгдлээ.

Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв (MCIR), Германы Дойче Велле Академи хамтран хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд зөвхөн олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллахаас гадна, хөтөлбөрт хамрагдах хэвлэл мэдээллийн байгууллагуудад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах юм. Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн Факт-Чекер Ц.Тамир “Бидний хэн нь ч хуурамч мэдээллийн асуудлуудыг дангаараа шийдвэрлэж, түүний эсрэг тэмцэх боломжгүй. Бид зүгээр л хамтрах ёстой.” гэлээ.

Үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг өргөн нэвтрүүлгийн 2 телевиз, өдөр тутмын 3 сонин, нэг сэтгүүл, мэдээллийн 6 сайт, орон нутгийн 6 хэвлэл мэдээллийн байгууллага уг хөтөлбөрт хамтран ажиллахаар нэгджээ.

Дойче Велле Академийн Монгол хариуцсан менежер Патрик Беннинг “Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг дэмжих стратегийн зорилгыг шинэ шатанд гаргалаа” хэмээн хөтөлбөрийн нээлтийн үйл явдлын үеэр хэллээ.

Хөтөлбөрт оролцогчид онлайн контентийг хамтран баталгаажуулах вэб дээр суурилсан Truly.Media платформ дээр ажиллан баримтыг нягтлан шалгах чадвараа сайжрах юм. Уг платформыг Deutsche Welle болон Athens Technolgy Center (ATC) компанийн мэргэжилтнүүд хамтран боловсруулж, хөгжүүлсэн байна.

“Fact Check Mongolia” хөтөлбөр нь Монгол Улсын хэмжээнд гарч буй энэ чиглэлийн анхны санаачлага юм. (Зураг: MPA Photo)

Хөтөлбөрийн оролцогч хэвлэл мэдэллийн байгууллагууд
Нийтэлсэн: 2019/12/24

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.