Бид

FactCheck.mn вэб сайт

FactCheck.mn сайт нь Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь анхны бие даасан, мэргэжлийн, ашгийн төлөө бус редакц юм.

Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээлэл ихсэх болж үүнээс үүдэн мэргэжлийн сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл үнэмшил буурах, мэргэжлийн сэтгүүл зүй болоод сошиал медиагийн зааг, ялгаа бүдгэрэх зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн салбарт баримт мэдээллийг нягтлан шалгах дадал, соёл бий болох хэрэгцээ, нөөгөө талдаа иргэдийн хувьд хуурамч мэдээллийг таньж мэдэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах хандлага манай нийгэмд нэн шаардллагатай болжээ.

Тиймээс FactCheck.mn сайтын редакц нь мэргэжлийн түвшинд баримтыг няглтан шалгаж, энэ нь иргэдэд мэдээллийн үнэн зөвийг ялган хүлээн авах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандахад тус болохыг зорьж байна. 

Бид баримтыг нягтлан шалгах ажилдаа Олон Улсын Факт Чекинг сүлжээний дараах зарчмуудыг мөрдөнө: 

  • Шударга, нам бус байх:

Нягтлан шалгах баримт бүрд ижил стандарт баримтлана. Нягтлан шалгах явц нь аль нэг талд төвлөрч болохгүй. Баримт бүрийг ижил шалгуураар нягтлах ба энэ нь дүгнэлт хийж болохуйц баримт болно. Мөн тухайн нягтлан шалгаж буй баримтын асуудлыг дэмжих болон энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлэхгүй. 

  • Эх сурвалжийн ил тод байдлыг хангах

Уншигчдадаа тухайн уншсан зүйлээ өөрөө бататгах боломжтой байлгахыг эрмэлзэнэ. Аливаа нэг эх сурвалжийн хувь хүнийх нь аюулгүй байдалд аюул учруулахаас бусад тохиолдолд уншигчдад бүх эх сурвалжийн талаар хангалттай дэлгэрэнгүй мэдээллийг өгч тэдэнд эх сурвалжийг дахин нягтлах боломж олгоно. Тиймээс эх сурвалжтай холбоотой бүх дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. 

  • Санхүүжилтийн хувьд ил тод байх

Санхүүгийн эх үүсвэрүүдээ ил байх зарчмийг баримтална. Бусад байгууллагаас санхүүжилт хүлээн авбал санхүүгийн дэмжлэг үзүүлж буй байгууллага нь олон улсын факт-чекийн сүлжээнд нэгдсэн байгууллагуудын баримт нягтлан шалгах үйл явцын дүгнэлтэд нөлөөлөх ёсгүй. Мөн байгууллагынхаа менежментийн гол удирдлагын мэдээллийг  ил мэдээлэх ба байгууллагынхаа бүтэц, хууль эрх зүйн статусаа тайлбарлана. Мөн уншигчидтайгаа харилцах арга замаа тодорхой тусгаж илэрхийлнэ. 

  • Арга хэрэгслийн ил тод байдлыг хангах 

Хэрэглэхээр сонгосон арга зүй, судалгаа, бичих, засварлах, нийтлэх явцыг тайлбарлана. Уншигчдыг нягтлан шалгуулах мэдээлэл илгээхийг уриалах, мөн илгээхийг нь дэмжих ба баримтыг хэрхэн нягтлан шалгаж буй явцын талаар ил тод байх зарчмыг баримтална. 

  • Нээлттэй, шударгаар залруулах бодлого баримтлах 

Залруулга гарвал шударгаар нийтэлнэ. Ил тод, ойлгомжтой залруулга хийх бодлого баримтлах ба уншигчдад үнэн зөв, залруулга бүхий мэдээллийг хүргэхийг зорино.

Fact Check Mongolia хөтөлбөрийн гишүүн, манай сайтын хамтран ажиллагч түнш хэвлэл мэдээллийн байгуулагууд:

 

Санал асуулга

НЯГТЛУУЛАХ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭХ

Та хаа нэгтээ эргэлзээтэй мэдээлэлтэй таарсан уу? Ялангуяа олны танил, улс төрчдийн хэлсэн эргэлзээтэй мэдээлэл унгиж эсвэл сонссон уу? Бидэнд нягтлуулах мэдээллээ илгээгээрэй!

Мэдээлэл илгээхдээ тухайн мэдээллийг олж уншсан эх сурвалжийн линк (url) болон огноог бичнэ үү.

Бид таны имэйл хаягыг мэдээллийг нягтлан шалгах зорилгоор тантай холбоо барихаас бусад зорилгоор ашиглахгүй болно.